Эштон Катчер, Деми Мураас албан ёсоор салжээ

Холливудын жүжигчин Эштон Катчер, Деми Мур нарыг салсан талаарх албан ёсны бичиг баримтыг өнгөрсөн мягмар гарагт Эштон Катчерийн өмгөөлөгч танилцуулжээ. 2005 онд гэр бүл болсон насны зөрүүтэй хос зургаан жил хамт амьдарсны эцэст 2011 онд хоёр тийшээ болсон билээ. Энэ хугацаанд Эштон Катчер шинэ найз бүсгүйтэй болоод амжсан.

Хэдийгээр хоёр жилийн өмнө салсан ч бичиг баримтаа бүрдүүлж, өмч хөрөнгөө хуваах гэж удсан юм. Хосын хамтын хөрөнгө 300 сая ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд хуваах талаар маргаантай байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ