Хэл ам таталсан Бразилын стадионууд үхэл дагуулж эхлэх нь

Ирэх онд Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анхнаасаа л хэл ам дагуулж эхэлсэн. Бразилын иргэд төсвийн мөнгийг дэмий зүйлд үрэх гэж байна хэмээн уг тэмцээнийг эсэргүүцэж байсан юм.
Гэтэд урьд шөнө Сан Пауло дахь стадионд осол гарч хоёр хүн амь насаа алджээ. Амиа алдагсад стандионд засвар хийж байсан ажилчид байсан тухай ВВС нийтэлсэн байна. Өргөгч цамхаг нурсаны улмаас ийнхүү осол гарсан хэмээн аврагч нар хэллээ. Дээвэр нь нурсан энэ стадионы ажил дуусахад засварын ажил бүхэлдээ дуусах байсан юм байна. Гэтэл ийнхүү осол гар хүний амь эрсдэн, ажил дахин сунжрах болоод байна.
Энэ осол гарсан даруйд хүмүүсийн дунд элдэв янзын яриа тархаж эхэллээ. Наадмын үеэр үүнээс ч олон хүн амь насаа алдаж болох юм, муу совин татаж байна гэхчлэн яриа газар аваад байна. Ер нь тэмцээний үеэр золгүй тохиолдлоор хүмүүс амь насаа алдах тохиолдол байдаг. Ихэвчлэн фанатуудын хоорондох маргаанаас үүдэн хүмүүс амь насаа алдах тохиолдол олон гардаг. Эхнээсээ элдэв муу хэл ам дагуулж байгаа нь энэ наадмын талаар хүмүүс таагүй бодолд автуулж эхлээд байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны долдугаар сарын 12-ны өдөр эхлэх юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ