Дөрвөн настай ч 62 кг жинтэй Хятад хүү

БНХАУ-ын Гуандон мужид хорвоогийн хамгийн тарган хүү амьдарч байна. Тэрээр дөнгөж дөрвөн настай ч гэсэн 62 кг жинтэй гэнэ. Шиа Хао гэгч энэх хүүгийн эцэг эхийн аль ч талд ийм тарган хүн байдаггүй бөгөөд хүү төрөхдөө дөнгөж 2.6 кг төрж байсан аж. Харин том болох тусам жин нь нэмэгдэж асар хурдацтай таргалж эхэлсэн байна.

Эмнэлэгт үзүүлж өвчтэй эсэхийг нь тогтоох гэсэн ч эрүүл гарсан байна. Жин хасах эмчилгээ хийлгэсэн ч төдийлөн үр дүнд хүрдэггүй тухай ээж нь ярив. Хэт илүүдэл жинтэй хүүгээ арчлах гэж ээж нь их ядардаг ажээ. Том биетэй ч гэсэн бага хүүхэд учир ээжээрээ бүх зүйлийг хийлгэдэг.

Эмч нарын тавьсан онош нь хүүгийнидэх зуршилхэт ихээс болдог хэмээсэн байна. Тэрээр үнэхээр идэмхий бөгөөд нэг удаадаа энгийн хүүхдүүдээс гурав дахин их иддэг ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ