Ээж нь хойд эцэгтэй нь нийлж охидоо хоёр жил дарамталж гэртээ хорьж байжээ

АНУ-ын Аризона мужид гэр бүлийн хосууд гурван охиноо хоёр жил гаран гэртээ хорьж байсан нь илэрчээ. Охидыг хорьж байсан гэр нь тун бохир заваан байсан хэмээн цагдаа нар ярьсан бөгөөд хэзээ ч хүүхэд байх орчин биш байсан гэжээ. Хоригдож байсан охидын төрсөн ээж нь хойд эцэгтэй нь хамтарч хүүхдүүдээ ийнхүү тарчилгаж байсан аж.
Охид 12, 13, 17 настай бөгөөд унтлагын өрөөндөө хоригдож байсан гэнэ. Харин сүүлийн зургаан сарын турш угаалгын өрөөнд хоригдож байжээ. Охид хойт эцэг нь тэднийг хутга барин айлган сүрдүүлдэг байсан тухай мэдүүлсэн байна.
Энэ явдлын тухай хөршүүд нь анх цагдаа нарт мэдэгджээ. Харгис эцэг эхийг хүүхдүүдийг бие болон сэтгэлзүйн дарамтанд оруулж байсан хэмээн ял шийтгэхээр болсон байна. Охидын хойд эцэгт илүү хүнд ял оноохоор төлөвлөж байгаа бөгөөд тэдэнд бэлгийн дарамт үзүүлж байсан нь мөн тогтоогдоод байгаа.
Охидууд ярихдаа “Бид хичнээн удаан угаалгын өрөөнд хоригдсоноо мэдэхгүй байна, их л удсан. Хамгийн хэцүү зүйлсийн нэг нь биднийг зодож тамлахаас гадна өрөөнд маш чанга хөгжим байнга явдаг байсан. Бид бараг л галзуурах шахлаа” хэмээн ярьсан байна. Одоо охид хүүхэд хамгаалах төвд амьдарч байгаа юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ