Мурсийг дэмжсэн 21 эмэгтэй 11 жилийн ялаар шийтгүүлэв

Египетийн шүүхээс өчигдөр Мухаммед Мурсийг дэмжигчдэд төлөвлөөд байсан ял шийтгэлийг оногдууллаа. Мурсигийн тойрон хүрээлэгчид болон "Лалын ахан дүүс" намын зургаан удирдагчийг үймээн самуун дэгдээсэн хэргээр 15 жил хорихоор болсон бол мөн 21 эмэгтэйг ерөнхийлөгч асанг дэмжсэний төлөө 11 жилийн ялаар шийтгэжээ. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн долоо нь насанд хүрээгүй учир, хүүхдийн шоронд суухаар болсон байна.
Шүүхээс тэднийг террорист бүлэглэлтэй нэгдсэн, автозамын хөдөлгөөнд саад учруулсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан зэрэг олон төрлийн хэрэгт буруутгаж байгаа юм.
Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн үймээн самуунтай байсан тус улс ийнхүү бослого үймээнд оролцсон хүмүүст хариуцлага тооцож эхэллээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ