Химийн зэвсгийг Газар дундын тэнгист устгахаар болов

Сирийн химийн зэвсгийг хуурай газар дээр устгах газар олдсонгүй... Хамгийн өндөр найдлага тавьж байсан Албани, Герман, Норвеги, Турк улсууд энэ саналаас татгалзсан. Харин удаан хугацааны туршид хэрхэхийг зөвшилцсөний үр дүнд Газар дундын тэнгист усгахаар болов.
Уг нь өмнөх бүх цаг үеийн химийн зэсвгүүдийг Номхон далайд булж байсан бол энэ удаад тийш зүглэх боломжгүй болсон нь хэтэрхий хол, тэнд хүрэх гэж аюултай химийн бодисыг тээвэрлэн олон орныг дамжих учир ийнхүү Газар дундын тэнгисийг сонгожээ. Энэ ажлыг АНУ-ын тэнгисийн цэрэг болон Химийн зэвсэг хориглох байгууллага хамтран гүйцэтгэхээр болоод байгаа.
Их хэмжээний химийн зэвсгийг далайд устгахын тулд хоёр аргаас сонголтоо хийх юм. Нэгд химийн зэвсгийг живүүлэх. Энэ аргын өнгөрсөн хугцаанд ашиглаж байсан бөгөөд өдгөө Номхон далайн ёроолд 150 мянган гарай тоннхимийн зэвсэг булаастай байгаа ажээ.
Хоёр дахь зам нь Сирээс химийн зэвсгийг тусгай ачааны хөлгөөр эсвэл тавцангаар далайд гарган тээвэрлэж тэнд нь шатаах явдал юм. Энэ аргыг ч мөн өмнө нь хэрэглэж байсан бөгөөд Япон улс Дэлхийн II дайны үеийн химийн зэвсгээ ийм аргаар устгаж байжээ.
Гэхдээ химийн зэвсгийг битүүмжлэн живүүлэх арга нь илүү дээр хэмээн үзэж байгаа. Шатаах арга нь илүү эрсдэлтэй хэмээн тооцов. Энэ нь экологийн аюулгүй байдалтай ч холбоотой. Хэдийгээр Газар дундын тэнгис үйлвэрийн хог хаягдалд ихээр бохирдсон ч гэсэн нэмж химийн зэвсэг устгаххэрэг бий юу хэмээн үзэх хүмүүс ч бий.
Химийн хорт бодисуудыг энэ оны сүүлчийн өдөр гэхэд Сирийн нутаг дэвсгэрээс бүрэн гаргахаар болсон. Харин 2014 оны зургадугаар сарын 30-нд гэхэд устгасан байх ёстой. Химийн зэвсэг хоргилох байгууллагын хэлснээр нийтдээ 600 тонн хорт бодис байгаа бөгөөд эдгээр нь 4000 орчим чингэлэг болох ажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ