Газарт булсан 54 хүний цогцос олдлоо

Мексикийн цагдаа нар тус улсын баруун хэсгээс газарт булсан 54 хүний цогцос олсон тухай ВВС мэдээллээ. Эдгээр хүмүүсийг энэ сарын эхээр ийнхүү бөөнөөр нь булсан байна хэмээн албаныхан шинжилгээ хийж хийж мэдэгдэв.

Тэдгээр хүмүүсийг хилийн ойролцоох Ла Барса хотоос нэлээд зайдуу газарт булсан байна. Хэдийгээр цогцсуудыг олсон ч хэн нь хэн бэ гэдгийг хараахан тогтоогоогүй байгаа ажээ. Зарим нэг цогцсууд нь танихын ч аргагүй болсон байгаа гэнэ. Цогцсуудын дийлэнх нь залуу хүмүүс байсан гэж эх сурвалж мэдээлэв.

Хар тамхины хэрэгт холбогдож, танхай бүлэглэлийнхний гарт амь насаа алдсан хүмүүс байх хэмээн таамаглаж байгаа юм байна. Тус улсад хар тамхитай холбоотой иймэрхүү хэргүүд маш их гардаг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ