Хятадууд маргаантай арлын ойролцоох хамгаалалтаа нэмэгдүүллээ

Хятадын тал Зүүн тэнгист маргаан дэгдээгээд байгаа арлуудад хамгаалалт тогтоосон нь маргалдагч улсуудын дургүйцлийг хүргэж эхэлсэн. Хятадын эрх баригчид шинээр тогтоосон агаарын хамгаалалтын таних бүсдээ байлдааны онгоцнуудаа илгээж, хамгаалалтаа дахин чангалж эхэлсэн нь анхаарлын төвд ороод байна.

Ийнхүү хамгаалалтаа нэмэгдүүлсэн нь Зүүн Хятадын тэнгис дэх агаарын хамгаалалттай бүсэд гадны танигдаагүй биед орж ирсэн тохиолдолдгаллах буюу яаралтай хариу цэргийн арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа аж.

Өнгөрсөн бямба гаригт арлын ойролцоо агаарын хамгаалалт тогтоож эхэлсэний дараа АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд арлын ойрлцоо нисэж өнгөрсөн нь Хятадуудыг сандаргаж орхисон. Тиймээс дахин агаарын хамгаалалтаа нэмэгдүүлж байгаа юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ