Хонконгд гатлага онгоц осолдов

Урьд шөнө 1:20 цагийн үед Хонконгийн эрэг орчимд Нарлаг арлын ойролцоо гатлага хөлөг онгоц осолдож олон хүн гэмтэж бэртжээ. Чухам ослын шалтгаан юу байсан эсэх нь нарийн тодорхой болоогүй байгаа бөгөөд ямар нэг зүйлтэй мөргөлдсөн байж болзошгүй хэмээж байна.
Эргээс их холдоогүй байсан тул өөр нэг хөлөг онгоц очиж гэмтэж бэртсэн хүмүүсийг авч эмнэлэгт хүргэсэн юм. Аз болоход ямар нэг хүн амь насаа алдаагүй ч 87 хүн шархадсан байна. Тэдгээрээс зургаан хүний биеийн байдал нэлээд хүндхэн байна хэмээн эх сурвалж мэдээллээ. Онгоцон дээр 107 зорчигч болон онгоцны багийн 10 хүн явж байжээ.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард мөн Хонконгийн эргийн ойролцоо хоёр гатлага онгоц мөргөлдөж олон хүн амь насаа алдаж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ