Ким Чен Ун Хонконгийн гудамжаар зугаацаж явна

Австралийн нэгэн дуучин эр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг дуурайн Хонконгийн гудамжаар явсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ. Тэрээр үсний засалтаа өөрчилж, Кимийн өмсдөг хар хослолыг өмсч, нүүрэндээ бага зэрэг будалт хийж, гудамж дахь элдэв зүйлсийг сонирхож байгаа зэрэг нь хүмүүсийг үнэхээр гайхшуулсан байна.

Хүмүүс "Үнэхээр их гайхлаа, Хойд Солонгосын ерөнхийлөгч явж байна шүү дээ гэж андуурлаа" хэмээн ярьцгаажээ. Дуучин эрийг хүмүүс Кимтэй адилхан харагддаг хэмээн их ярьдаг байсан учир ийнхүү жүжиглэхээр шийдсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ