Нохой шарж идэж, шар айраг ууж амардаг вьетнамчууд

Вьетнамчууд баяр ёслол амралтын өдрүүдээ шөнийн захууд болон, тусгайлан уушийн газрын зориулалтаар бэлдсэн газарт ирж гар аргаас хийсэн шар айраг ууж, нохойн мах шарж иддэг ажээ. Хэдийгээр нохойг бүхлээр нь шарсан байгаа нь бидний нүдэнд эвгүй харагддаг ч тэдний хувьд хүндэтгэлийн буюу хамгийн сайн хоолны тоонд ордог.
Далайн орнуудын цаг уур нь чийглэг байдгаар уушигны өвчнөөр өвдөх магадлал тун өндөр. Тиймээс нохойн мах идэж энэ төрлийн өвчнөөс сэргийлж болдог юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ