240 мянган шил шар айргийг устгав

Нигерийн Кано хотод лалын шашинтнууд үзэл суртлаасаа болж 240 мянган шил шар айргийг устгав. Ингэх болсон шалтгаан нь шар айргийг зүй ёсны бус зүйл хэмээн үзсэнээс үүдэлтэй хэмээж буй. Кано хотын оршин суугчдын дийлэнх нь лалын шашинтнууд юм.

Тэдгээр шар айргуудыг ачааны машинаар зөөвөрлөн авчирч хотоос зайдуу газарт хагалж хаясан байна. Шар айргуудыг булдозеруудаар дайрч бүгдийг нь устгажээ. Энэ үеэр тэдгээр хүмүүс “Аллах Акбар” хэмээн орилолдож байсан хэмээн эх сурвалжид тэмдэглэсэн байна.

Энэ явдлаас өмнөхөн зэргэлдээх Кегс хотод 8000 литр архи болон 320 мянган тамхийг устгалд оруулжээ. Нигерийн хойд хэсгийн нутгийн оршин суугчдын дийлэнх нь лалын шашинтнууд байдаг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ