Жүжигчин бүсгүйчүүд хориотой эм хэрэглэдэг байжээ

Мэдээ алдуулагч, тайвшруулдаг пропофол гэдэг хориотой эмийг байнга хэрэглэдэг байсан Өмнөд солонгосын жүжигчин гурван бүсгүй ял сонсчээ. Тодруулбал жүжигчин Пак Си Ён, Ли Сонг Ён, Жан Ми Нэ нарыг олон нийтэд буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэмээн буруутгаж найман сар хоригдож, хоёр жил тэнсэнтэй байхаар болсон байна. Үүнээс гадна Пак Си Ён 3700 доллар, Ли Сонг Ён 4000 доллар, Жан Ми Нэ 5500 долларын торгууль төлөхөөр болсон гэнэ.
Гэвч тэд өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлэг өгцгөөсөн байна. Пак Си Ён болон түүний эмч нурууны гэмтлийнхээ өвчинг намдаах гэж хэрэглэдэг байсан гэсэн бол Жан Ми Нэ арьсны өвдөлтийг намдаахад хэрэглэдэг байсан гэжээ. Харин Ли Сонг Ён эртний нуруу нугасны бэртэл болон арьсны өвдөлтийг намдаахад хэрэглэдэг байсан хэмээн мэдүлэг өгсөн аж. Мөн “KBS”, “SBS” зэрэг телевиз тэдний тоглосон кино болон нэвтрүүлгүүдийг нь цацахаа больж байгаа гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ