Жижиг арлын том асуудал томорсоор байна

Энэ оны 48 дахь долоо хоногт дэлхийн улс орнуудад өрнөсөн зарим үйл явдлаас тойм нийтлэлдээ тусгалаа. Азийн орнуудын дунд гол маргаан дэгдээж байгаа Сенкаку арлын асуудал дахин хурцдаж эхэлсэн нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа. Арлын ойролцоо Хятадын талаас агаарын хамгаалалт гаргаж эхэлсэн бөгөөд АНУ-ыг талаас бөмбөгдөгч онгоцуудаа илгээсэн нь дэлхий нийтийн анхаарлыг яахын аргагүй татсан билээ.

Түүнчлэн Украин улс Европын холбооноос татгалзсан нь тус улдсаддахин эмх замбараагүй байдал үүсгэж эхлээд байна.Эдгээрээс бусад мэдээллийг эхээс уншина уу.

Жижиг арлын том асуудал

Өнгөрсөн бямба гаригаас эхлэнХятад, Японы хооронд маргаан дэгдээгээд буй Хятадын Зүүн тэнгис дэх арлын асуудал улам хурцдав. Хятадын тал арлын ойролцоо агаарын хамгаалалт гаргаж эхэлсэнээр хэрэг дахин мандаж эхэлсэн билээ.

Хятадын Батлан хамгаалах яамнаас маргаантай энэ бүсэд яаралтай хамгаалалт гаргах шаардлагатай хэмээсний үүднээс эргийн хамгаалалт гаргаж эхэлсэн нь сөргөлдөгч талуудын дургүйцлийг хүргэж байгаа. Учир нь маргаантай гэгдэх энэ арал дээр асуудлыг шийдтэл хоёр улсаас ямарч хүн очихгүй байсан нь дээр хэмээнүзэж байгаа. Өмнө нь арал дээр хүн очих тоолонд асуудал хурцдаж байсан билээ. Японы талаас Хятадуудын энэхүү түрэмгий байдал нь сайн үр дүнд хүргэхгүй хэмээж байгаа. Энэявдлын дараа лхагва гаригт АНУ-ын талаас маргаантай арлуудын ойролцоо “B-52” загварын хоёр бөмбөгдөгч онгоц ниссэн нь асуудлыг нэлээд хурцдуулсан. Хэдийгээр тус хоёр улсын хооронд ширүүхэн маргаан дэгдээгүй ч Хятадын тал маргаашнаас нь л арлын хамгаалалтыг нэмэгдүүлсэн юм. Цаашдаа ч Хятадын тал арлын хамгаалалтыг сулруулах бодолгүй байгаагаа илэрхийлээд байгаа.

Европын холбооноос татгалзсан Украин

Баасан гаригт Европын холбооны “Дорнодын хамтын ажиллагаа” дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэлсэн юм. Энэ чуулга уулзалтыг Украины зарим ард иргэд Европын холбоонд нэгдэх томоохон боломж хэмээн ихээхэн найдлага төрүүлж байсан ч тэдний хүсэл талаар болсон.

Европын холбоотой худалдаа хийх чөлөөт бүсийн хэлэлцээр байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр Украины ерөнхийлөгч Виктор Янукович хэлэлцээрт гарын үсэг зурахаас эрс татгалзаж, хурлыг орхин гарсан нь тус улсад эсэргүүцлийн жагсаал хийх томоохон шалтгаан болсон билээ.

Виктор Януковичийнэнэ шийдвэрийн дараагаар Киев хотод 2000 гаруй хүн цугласан эсэргүүцлийн жагсаал болсон юм. Харин Европын холбооноос Виктор Януковичийг гаргасан шийдвэрээ эргэн харахыг ятгаж байгаа аж. Хэрэв тус улс Европын холбоонд элсэх юм бол зээл тусламжийн олон санал орж ирэх бөгөөд, шийдэгдэж чадахгүй байгаа олон асуудлуудаа шийдвэрлэх боломжтой. Тэдгээрийн нэг нь ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллах асуудал яригдаж байгаа. Украин улс Европын холбоонд элсэхээс татгалзсанаар Юлия Тимошенко суллагдах магадлал бараг үгүй болох юм.

Мурсийг дэмжсэн эмэгтэйчүүд 11 жилийн ял авлаа

Египетийн шүүхээс пүрэв гаригт Мухаммед Мурсийг дэмжин эсэргүүцлийн жагсаал хийсэн болон жагсаал удирдсан хүмүүст ял шийтгэлийг оногдууллаа. Мурсигийн тойрон хүрээлэгчид болон "Лалын ахан дүүс" намын зургаан удирдагчийг үймээн самуун дэгдээсэн хэргээр 15 жил хорихоор болсон бол мөн 21 эмэгтэйг ерөнхийлөгч асанг дэмжсэний төлөө 11 жилийн ялаар шийтгэжээ. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн долоо нь насанд хүрээгүй учир, хүүхдийн шоронд суухаар болсон байна.

Шүүхээс тэднийг террорист бүлэглэлтэй нэгдсэн, автозамын хөдөлгөөнд саад учруулсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан зэрэг олон төрлийн хэрэгт буруутгаж байгаа юм.

Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн үймээн самуунтай байсан тус улс ийнхүү бослого үймээнд оролцсон хүмүүст хариуцлага тооцож эхэллээ.

Хятадууд сар руу өөрөө явагч төхөөрөмжөө илгээнэ

Ирэх сард Хятадууд сар руу өөрөө явагч төхөөрөмж илгээх гэж байгаагаа албан ёсоор зарлалаа.Сарны гадаргуу дээрочиж мэдээлэл дамжуулах зорилготой уг төхөөрөмжийг “Юуту”буюу "Jade Rabbit" хэмээн нэрлэхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадууд сансар судлалд нэлээд анхаарах болсон. Үүний томоохон жишээ бол тус улсын сансрын нисгэгчид өнгөрсөн зургадугаар сард 15 хоног сансарт аяласан билээ. Энэхүү туршилт нь тун амжилттай болсон.

Тэд 2003 оноос эхлэн саран дээр очих, эсвэл сар руу өөрөө явагч биет илгээхийг сонирхож эхэлсэн. Харин 2007 онд саран дээр явагч төрөөмж илгээсэн бөгөөд тус төхөөрөмж 16 сарын турш саран дээр байсан. Харин одоо илгээх гэж байгаа шинэ төхөөрөмж нь өмнөхөөсөө хамаагүй илүү мэдээлэл дамжуулах боломжтой юм байна.

Сар руу төхөөрөмжөө илгээх талаар Хятад улс өнгөрсөн наймдугаар сараас ярьж эхэлсэн бол бодит ажил хэрэг болох боломж нь ирэх сард бүрдэж байгаа юм. Тус төхөөрөмжийг саран дээр гурван сар байрлуулах гэнэ.

Амиа алдсан хүүхдүүдийн олонхи нь мэргэн буучдын золиос болжээ

Сирид гурван жил үргэлжилж буй иргэний дайны уршгаар 11 мянга гаруй хүүхэд амь үрэгдсэн талаар BBC мэдээллээ. Хүүхдүүдийн ихэнх нь буудалцаан, дэлбэрэлт болох үеэр амь эрсэдсэн бол үүнээс гадна олон зуун хүүхэд мэргэн буучдын суманд өртөж амиа алдсан байна.

Сирид нийтдээ 17-оос доош насны 11420 хүүхэд амь эрсэдсэнээс 389 нь мэргэн буучдын бай болжээ. Мөн 100 гаруй хүүхдийг тамлан зовоож амийг нь хөнөөсөн хэмээн тайлан судалгаанд дурдсан байна. Сирийн хотуудаас Алеппод хотол хамгийн их буюу 2223 хүүхэд амь үрэгдсэн байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ