Пол Уокер машины ослоор нас баржээ

“Галзуу хурд” киногоороо олны танил болсон холливудын нэрт жүжигчин Пол Уокер Калифорни хотод автомашины ослоор нас баржээ. Тэрээр 40 настай байсан юм.

Ослын гарсан даруйд түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч Пол замдаа амьсгал хураасан хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Тэрээр найзтайгаа хамт холливудээс 15 км-ийн цаана байдаг Санта Кларита руу явж байжээ.

Тэд хоёул амь насаа алдсан байсан юм. Пол машин жолоодолгүй, зорчигчийн суудалд сууж явсан байна. Цагдаагийнхны өгсөн мэдээллээр тэднийг хурд хэтрүүлэн явснаас осолдсон гэлээ. Албаныхныг ослын газарт ирэхэд машин аль хэдийнэ шатаж дууссан байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ