Дэлхийн хамгийн царай муутай нохой үхжээ

Дэлхийн хамгийн царай муутай нохой хэмээн нэрлэгдсэн Элвууд гэх бээжин хавын эрлиз нохой өнөөдөр үхжээ. Энэ нохой найман настай байсан бөгөөд 2007 онд "Дэлхийн хамгийн царай муутай нохой" өргөмжлөл хүртэж байсан юм байна.

Хамгийн царай муутай хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь Элвууд өөртөө ердөө ч зохиогүй урт хэл, тачирхан үстэй, туранхай бие нь энэ нэрийг авахад хүргэжээ. Элвуудын эзэн Карен Куигли "Энэ нохой миний амьдралд олон өөрчлөлтийн авчирсан. Бид хамтдаа 200 гаруй сайн дурын болон олон нийтийн ажилд оролцсон. Бид амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгт олон мянган доллар хандивлаж чадсанаараа бахархдаг. Үнэндээ хар хамгийн царайлаг нохой байсан" хэмээн ярьсан юм.

Царай муутай Элвуудэд зориулан "Бүгд Элвуудэд хайртай" гэсэн ном хүртэл гаргаж байсан нь түүний хийж бүтээсэн бүхнийг гэрчилнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ