Шарсан төмсийг ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэнэ

Белгийн иргэд шарсан төмс буюу “Фрит”-ийг ЮНЕСКО-гийнматериаллаг бус соёлын өвд бүртгүүлэх хүсэлтийг Засгийн газартаа хүргүүлжээ.
Өнөөдөр тул улсад “Фрит” үзэсгэлэн яармаг зохион байгуулсан байна. Энэ ажлын хүрээнд Бельгийн иргэд дээрх хүсэлтэд гарын үсэг зурсан байна.
Энэхүү хачрыг анх Британийн цэргүүд дэлхийн нэгдүгээр дайны үед Бельгид амсаж үзээд, “Франц шарсан төмс” гэж нэрлэсэн ажээ.
Шарсан төмсийг анх Бельгийн хойд хэсэгт орших Фландарт XVI зуунд хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ