Иргэний дайны шинэ талбар Украин

Хэдэн мянган хүнийг хамарсан их жагсаал Украины нийслэл хотыг бүрхээд байна. Европын холбоонд нэгдэхээс татгалзсан ерөнхийлөгчийнхөө эсрэг уур хилэн нь багтаж яадсан хүмүүс жагсаж, цагдаа хүчнийхэнтэй ана мана үзэлцэж байгаа нь Хар далайн эрэгт иргэний дайн үүсэх хэмжээний бослого болон хувирлаа.

Ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцэж 350 мянган орчим хүн Киевийн тусгаар тогтнолын талбайд цугларчээ. Тэдгээр олон мянган хүнийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай ус зэргийг ашиглаж байгаа ч хүмүүс тийм ч амархан зорилгоосоо буцаж, няцах шинжгүй тэмцсээр байна. Иргэд цагдаа нар руу чулуу нүүлгэж, замдаа таарсан бүхнийг эвдэн хэмхчиж байна хэмээнэх сурвалж дамжуулав. Мөн эх сурвалжид үймээний үеэр 100 гаруй цагдаа гэмтэж бэртсэн хэмээн тэмдэглэжээ.

Иргэд засаг төрийнхөө өмнөөс ийнхүү хүчтэй эсэргүүцэл үзүүлэх нь лавтай дайны эхлэл, төрийн эргэлтэд хүргэдэг хэмээн улс төр ажиглагдаж хэлэв. Хамгийн аймшигтай нь энэ жагсаалын үеэр нэгэн эмэгтэй амь насаа алдсан нь цус урсах эхлэл болж болзошгүй байдалд хүргээд байна. Хэдэн мянган хүн шархдаж, гэмтэж бэртсэн нь уур хилэн, өшөө хорслыг нь дэвэргэх шиг.

Талбайг эзлэн жагсаж байгаа иргэд “Янукович чи хэзээ ч иргэдийнхээ эсрэг зүйл хийхгүй гэж байсан яалаа” хэмээн дуу нэгдэн хашгиралдаж байв. Түүнчлэн Оросуудаас ирэх дарамт, шахалтын цаана Янык өөрөө байгаа гэж үзэж байгаагаа хүмүүс телевиз, радио, хэвлэлүүдээр ярьж эхлээд байна. Тэрч бүү хэл иргэд “Европын холбоонд нэгдэж чадахгүй байна гэдэг маш ихээр эрхээ зөрчүүлж байгаа гэсэн үг. Энгийд иргэдээс илүүтэйгээр улс төрийн ял эдэлж байгаа Юлия Тимошенкод энэ байдал хурцаар тусч байгаа. Тимошенког суллахгүй гэсэн дээ ийнхүү Европын холбооноос татгалзаж байна. Хэрэв холбоонд нэгдвэл Яныкын хийсэн олон булхай дэлгэгдэхээс айж байгаа” гэв.

Иргэдийн жагсаал хөдөлгөөн сөрөг хүчний “Эх орон” намынханд сайхан завшаан болж байгаа бөгөөд даваа гариг гэхэд Засгийн газрын ордонг бүрэн эзэлнэ, буруу шийдвэр гаргасанЯнуковичийг буулган авна гэжээ.

Зөвхөн Киев хотод бужигналдахаас гадна бусад том хотуудад болон зэргэлдээх суурингуудад мөн бослого жагсаал болж байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ