Нью-Йоркт галт тэрэгний томоохон осол гарлаа

Нью-Йорк хотын Бронкс орчимд зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч онхолдсон аймшигтай осол гарлаа. Ослын үеэр дөрвөн хүн амь насаа алдсан бол 60 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Шархдагсдын 11 нь нэлээд ноцтой байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Галт тэрэг хурд хэтрүүлэн явж байснаас болж замын тойрог хэсэгт замаасаа гарч осолдсон хэмээн таамаглаж байна. Осол болж байхыг нүдээр үзсэн гэрч маш хурдтай явж байсан талаар мөн ярьжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар осол ойролцоогоор 17:50 цагийн орчимд гарсан байна. Нийслэлийн тээврийн газрын дарга Маржорие Андерс “ Осол гарсан энэ хэсэгт маш бага хурдтай явах ёстой байдаг. Яалт ч үгүй галт тэрэгний жолооч хурд хэтрүүлснээс ийнхүү олон хүний амь нас, эрүүл мэнд хохирлоо” гэв.
Өнгөрсөн тавдугаар сард мөн тус хотод зорчигч тээврийн галт тэрэг хурд хэтрүүлснээсээ болж замаасаа гарч осолдсон хэрэг гарч 73 хүн гэмтэж, хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарч байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ