Хүннү Эйр НҮБ-ын хар дансанд орсон гэж үнэн үү худал уу

Сүүлийн үед цахим сайтуудаар Нэгдсэн Үндэсний Байгууллага Хүннү Эйр ХХК-иар үйлчлүүлэхгүй байхыг санууллаа гэсэн мэдээлэл тараад байгаа.
Учир нь НҮБ нь өөрсдийн ажилчдын эрүүл мэндэд санаа тавьдаг олон улсын байгууллагын нэг учраас улс орны агаарын тээврийн компаниудад хяналт тавьж, үнэлгээ өгдөг байна.
Энэ шалгалтыг анх 1999 онд МУ-ын агаарын тээврийн салбарт хийхэд нэг ч авиа компани тэдний стандартыг хангаагүй үзүүлэлттэй байсан бол өдгөө энэ салбар тэр үеийг бодоход хамаагүй хөгжсөн байна.
НҮБ –ын тавьдаг стандартуудад тухайн компанийн туршлага, олон жилийн оршин тогтносон байдал зэрэг нь нэг үзүүлэлт болдог байна.
Энэ утгаараа Хүннү Эйр ХХК МУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа агаарын тээврийн хамгийн отгон компани гэж нэрлэгдсэнийг ирээдүй хойчоо хүлээн зөвшөөрч чаддаггүй егзөрүүд мушгин гуйвуулан хүчээр НҮБ-ийнхар дансанд оруулсан бололтой. Учир нь өнөө өглөөМонгол улсад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу Монголын авиа компаниудаас Хүннү Эйр ХХК-ийн онгоцыг сонгон орон нутгийг зорьжээ. Тэгэхээр Хүннү Эйр НҮБ-ын хар дансанд орсон гэж үнэн үү, худал уу?
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ