Хятадад нууц мэдээлэл дамжуулж байсан эрд цаазаар авах ял төлөвлөөд байна

Канадын цагдаа нар Хятадын тал руу нууцын зэрэглэлтэй мэдээлэл дамжуулж байсан эрийг баривчилсан тухайгаа мэдэгдлээ. Баривчлагдсан эр Канад иргэншилтэй Чин Чентин Хуан гэгч 35 настай хүнюм байна. Түүнийг тус улсын тухай стратегийн ач холбогдолтой мэдээлэл дамжуулж байсан хэмээн буруутгаад байгаа билээ.

Тэрээр усан онгоцны үйлдвэрт ажилладаг байсан хэмээн цагдаа нарт тэмдэглүүлсэн байна.Тагнуул хийж байсан нь илчлэгдсэн хэмээн түүнд Канадын шүүхээс бүх насаар нь хорих ял эсвэл цаазаар авах ялаар шийтгэхээр болоод байгаа ажээ.

Хятад эрийг нууцаар мэдээлэл дамжуулж байгааг мэдсэн даруйд тэр Онтариогоос зургтаж Торонто хотод ирсэн бөгөөд тэндээсээ баривчлагдсан байна. Тэр Канадын нэлээд томоохонд тооцогддог “Lloyd's” хэмээх бүртгэлийн газар ажилладаг байсан ажээ.

Чин Чентин Хуанд холбогдох шүүх хурал ирэх лхагва гаригт болохоор товлогдоод байна. Шүүх хурал болтол энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан дэлгэхгүй хэмээн энэ хэргийн ахлан ажиллаж буй цагдаа Женнифер Страчен хэллээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард мөн Канадын усан цэрэг ОХУ-д цэргийн нууцлал бүхий мэдээлэл дамжуулсан хэмээн 20 жилийн ялаар шийтгүүлсэн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ