Пол Уокерын машин осолдсон бичлэг

“Галзуу хурд” киногоороо олны танил болсон холливудын нэрт жүжигчин Пол Уокер Калифорни хотод өчигдөр автомашины ослоор нас барсан. Тэрээр найзтайгаа хамт холливудээс 15 км-ийн цаана байдаг Санта Кларита руу явж байсан юм. Пол болон тэдний найзын сууж явсан порше машин хэрхэн шатаж байсныг нүдээр үзсэн гэрчүүд бичлэг хийж, бичлэгээ олон нийтийн сайтад байршуулсан байна.

Пол машин жолоодолгүй, зорчигчийн суудалд сууж явсан байсан. Тэднийг цагдаа нар хурд хэтрүүлэн явснаас жолоодлогоо алдан осолдсон хэмээж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ