Бяцхан охины чихнээс нь цэцэг ургажээ

Бээжин хотын чиний эмнэлэгт анх удаа хүний чихнээс цэцэг ургасан тохиолдол бүртгэгджээ. Эмч нар нэг ой дөрвөн сартай охины чихний хөндийд багваахай цэцэг ургаж байгааг оношложээ. Бяцхан охины чихэн дотор цэцэг хоёр см хэмжээтэй ургасан байжээ. Охины ээж эмч нар хэлэхдээ сүүлийн дөрвөн сарын турш охины маань чих өвдөж уйлж байсан. Эмнэлэгт зөндөө үзүүлсэн ч ямар шалтгаанаас гэдэг нь тогтоогдохгүй удсан хэмээн ярьсан байна.
Эмч нар анх удаа ийм тохиолдолтой таарсандаа гайхширч байгаагаа хэлжээ. Мөн багваахай цэцэг хүүхдийн чихний сувгийг тэр чигээр нь тагласан бөгөөд хэрвээ тэд жаахан оройтсон бол хүүхдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх байсан гэжээ. Дулаан, чийглэг чихний суваг цэцэг ургахад таатай нөхцөл болсон байж мэдэх юм.
Гэхдээ эмч нар яагаад хүүхдийн чихэнд цэцэг ургасаныг тодорхойлоогүй байгаа ч цэцгийн үр орсоноос ийнхүү хачин тохиолдол болсон байж мэднэ хэмээнтаамаглаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ