Охины ордныхон оргилуун дарс буудахад хол байгаарай \12-р сарын хошин зурхай\

Хонь
Сарын эхээр гадагшаа дотогшоо, ерөөсөө хаашаа ч хамаагүй галт тэрэг, онгоц, машин, мориор ажил хэрэг, амралт зугаалгаар аялбал аз хийморьтой юм болно. Аяллын аз хийморь ивээж буй ч өвлийн ид хүйтэнд уул хаданд явган, дугуйтай явах гэсний хэрэггүй. Дуудуулах нисдэг тэрэг, буудаж идэх туулай, дуулиан тарих албан тушаал үгүй бол Аагий ба түүний нөхдийг дууриах гээд хэрэггүй. Найз нөхөд, түншүүдтэйгээ хагаралдах, эрх тэгш бус зан байдал илэрч мэдэх ч зөн билгээ сайтар дагаарай. Зөн билэг гэхээр зүүдэлсэн хүнтэйгээ хэрэлдээд унаж болохгүй шүү. Ажил дээрээ жаахан уян хатан,маневртай байхыг хичээгээрэй. Хамгийн сайхан сонсогдох зүйл бол долларын ханш чангарч буй ч ашиг орлого тань нэмэгдэнэ. Гэхдээ тэнгэр хангайдаа найдаад байх бус өөрөө санаж сэдэж, хийж бүтээхээ битгий мартаарай, хониныхоон. Хониныхон дүрсхийсэн ууртай хүмүүс. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ муудалцахгүйн тулд биеэ бариарай. Нэг сэвтвэл эргэж сайжрахад их хугацаа орно. Оюутолгойн гэрээг өөрчлөхөөс ч удаж мэднэ гэсэн үг. Бичиг цаасандаа ихээхэн нухацтай, дөрвөн үсэг Ь, Ъ,Щ, Ё-г гээж барилгүй бичиж айхтар сүрхий хандаарай, хө.
Үхэр
Ажилсаг бүтээлч зан чанараараа Та найз нөхөд, хамтран ажиллагсад, төрийн албаныхан бол дарга, сайдаасаа ч их очкоов авна. Шинэ жил болж буйг хэлэх үү, оны шилдэг ажилтан өргөмжлөл, батламж, өвлийн өвгөний бэлэг сэлт авах магадлал их байна. Хэт их ажилсаг зангаас чинь болж хэл ам дагаж мэднэ. Олон нийтийн газар, хүн амьтан ихээр цугласан газар, баар ресторанд нэг их очсоны хэрэггүй шүү. Сарын сүүлчээр шинэ жил дөхөх тусам ажил олширч, бүгдийг нь шудраад шийдчихнэ гэвэл алдаа болно. Бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр мөнгөний гарлага гарч мэднэ. Эрүүл мэнддээ анхаар, олон хүн дарвиж наадсан газар биш гэр бүлтэйгээ агаар салхинд гарч, чаргаар гулгавал зүгээр. Утаанаас амралтын өдөртөө зугтаж, уушгаа цэвэрлээрэй гэсэн үг.
Ихэр
Та асар их энергитэй байна. Бараг л хамаагүй гар баривал тог цохихоор, ай пад цэнэглэчихмээр тийм их батерейтэй байна.Гэхдээ бусдад битгий их шаардлага тавиарай, яагаад гэвэл бүгд танай ордынхон шиг энэ сард их энергитэй байхгүй. Архи, пиво, вино, виски, нэрмэл, конъяк, жийн, лекор алиныг нь ч битгий хэрэглээрэй. Гэрээ хэлэлцээр нэг их ивээлгүй, харин олныхоо дунд байхад тун нийцтэй. Таны хувьд ёолк сайхан болно. Харин хэлэх үг, хийх үйлдлээ сайтар бодоорой. Энэ сард үзэл бодлоосоо гуйвах магадлал их байна. Хайр сэтгэл, улс төрийн үзэл бодолдоо үнэнч байхгүй бол нэг гуйвчихвал тэр чигээрээ гуйваад байх цондонтойг анхаарна уу. Ирээдүйд орж ирэх их ашиг мөнгөний суурь үүсгэвэр энэ сард тавигдана гэж од эрхэс мессеж ирүүллээ. Хоол ундандаа хяналт их тавь. Ялангуяа ёолкны салат мэтийг ихэд анхаар.
Мэлхий
Амжилт, азгүйдэл ээлжилнэ. 1 амжилт 1 азгүйтэл гэсэн хатуу оочер дараалал бол байхгүй. Сарынхаа эхээр жаахан бүтэлгүйтэл тохионо. Найзтайгаа ам мурийх, хамт олон дотор худал муу гүтгэлэгт автах явдал гарч мэднэ. Дарга захиралд тань нэргүй матаас очвол нэг гараа нөгөө гараараа барьж, итгэл төгс байдлаар үнэнийг хэлчих. Шинэ танил чинь амьдралд чинь их нөлөө үзүүлнэ. Сарынхаа сүүлч үеэр гүтгэлгээс ангижирч, ажиллаад баймаар сайхан болно. Зөндөө сайхан сюрпризтэй учирна. Нэр хүндийн муухай хэлмэгдлийн нөхөн олговор ч авна.
Арслан
Сарын эхэнд аль болох амарсан нь дээр. Ажилдаа хэт их чармайх хооронд хүчирхэг арслан таны биед амралт хэрэгтэй болжээ. Эр арслангууд хутга мэс, машин техниктэй болгоомжтой харьцаж, осол гэмтлээс сэргийлэхийг анхааруулъя. Ёолкон дээр хамаагүй их уувал архирч амьтан хүн айлгах вий.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ