Увсын сонгуулийг маргаангүй болгох 10 бүтээлч санал

Увсын сонгууль хоёр жилээр сунаж, Улаанбаатарт шилжин үргэлжилж байгаад үндэслэн дараах шийдлийг санал болгож байна.
1.Увсын сонгогчид бүгд Улаанбаатарт ирж саналаа өгдөг болох
2.Алслагдсан бүс нутгийн сонгуулийн маргааны хугацааг 4 жил, бүрэн эрхийн хугацааг хуучны зарим уламжлалаар 44 жил хүргэн тогтоох
3.Тараах мөнгөө Талууд ээлжлэн үнэ өсгөн хэлдэг дуудлага худалдааны хэлбэрт оруулах, НӨАТ, нөөц ашигласны төлбөр авах, зөвхөн төлбөрийн карт ашигладаг байх
4.“Цэдэнбал” бонд гарган, сонгуулийн тараах, нугалах мөнгөний тусгай сан бүрдүүлэх
5.Нэр дэвшигчдийн сонгогчдын тоогоор тараах мөнгийг СЕХ-нытөсөвт 10 нугалан суулгаж урьдчилан бэлтгэх
6.Улсын наадамд сэргээш хэрэглэсэн бөхийг нотолсон наадамчин Баяр наадмын комиссоос допингийн үнийг 10 нугалсан мөнгө болон сэргээш хэлбэрээр нь авдаг байх
7.UBS Universe Best SongsUBS Child тэмцээнүүдийг Улаанбаатар хотод орон нутгийн МАН, АН-ын гишүүд, тэдгээрийн хүүхдийн дунд зохион байгуулж сонгуулийг тооцох
8.Аль нам нь ялсан нь дээр вэ гэдгийг улс төр судлаачид дүгнэн, ТЭЗҮ боловсруулах, түүнд нийцсэн Шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг сонгуулиас өмнө урьдчилан бэлтгэсэн байх
9.Увсаас сонгогдох гишүүний Чойжилсүрэн, Хүрэлбаатар, Нямхүү гэх зэрэг оноосон нэрийг тогтворжуулах санд бүртгэх, өөр нэр устай хүн сонгогдохыг зогсоох
10. Сонгуулийн дараа Улаанбаатарт сум бүрээс 13 сонгогч ирэх, буцах, хоол, хэвлэлийн бага хурал, ТВ-ийн шторка, буудлын зардлыг Нутгийн зөвлөлийн хандив, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байх

Сэргээш кэрэглэсийм цолаа кураалгинаа
UBS-ийн сонгогчид UB-д ирлээ. Увсад болсон УИХ-ын сонгуулийн маргаан хоёр дахь жилтэйгээзолгон сунаж, улсын нийслэлд шилжин өргөжив. Увсын сонгууль Uneverse Best Songs-ийн цувралаас дутахгүй ард түмний дуу коолай болж үргэлжилж байна. АН-ын хөх булан, баруун жигүүрээс зодоглосон цэнхэр шуудагт Д.Нямхүү, Г.Мэндсайхан нарын дээлийн захыг мушгигчид эхлээд нийслэлд ирж, хэвлэлийн хурал зарлав. Тариалан сумаас засаг дарга нь ахлан ирсэн 13 иргэн бүгд МАН-ын бөхчүүдийн тараасан мөнгийг нотлон, Сонгуулийн ерөнхий хорооноос арав нугалсанхэмжээгээр гардан авсан хүмүүс юм. Тэдэнд мөнгө тараасан гэх туслах, шадар туслах нарын зэрэг 6 хүн ял шийтгэл авсан байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ