Тархины дээрэм, оюуны хулгайг шагнав

“UBS Music Video Awards” оюуны хулгай, тархины дээрэм, сэтгэлгээний халдлага, санааны хүчингийн улаан цайм үзэгдэл болж өнгөрлөө. Хулгайн шагналыг би зөвхөн Монголдоо л харлаа, Шийтгэх ёстой зүйлсийг шагнасаар байгаад дуусдаг наадам зөвхөн Монголд байна. Төрийн шагналт Д.Болдын” Би дурламаар байна” дууны ая хөгжмийн зарим хэсэг нь японых, клипний дүрс нь барууны анимэшн, клип, шилдэг рекламны дүрсүүдийг тэр чигээр нь хэсэгчлэн ашиглаж, энд тэндээс эвлүүлж шуусан боловч шийтгэл биш шагнал хүртлээ. Оюуны өмч, зохиогчийн эрхийн олон улсын конвенцэд нэгдсэн Монгол Улсын хөгжмийн наадам тархины хулгайн тамга дарах ёслол болж өнгөрөв.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ