“The Hunger Games" гурав хоногт 74.5 сая ам.долларын ашиг олжээ

“Lions Gate” кино компанийн “The Hunger Games: Catching Fire” уран бүтээл орлогоороо АНУ болон Канадад хоёр дахь долоо хоногтоо тэргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт нийт 110.2 сая ам.долларын орлого олсон тус кино гуравхан хоногт 74.5 сая ам.долларын орлого олжээ.
Өнгөрсөн сарын 22-нд нээлтээ хийсэн уран зөгнөлт энэ кинон дэлхий даяар нийт 573 сая ам.долларын орлого олоод байгаа аж. 2012 онд нээлтээ хийсэн “The Hunger Games” киноны анхны анги нийт 691.2 сая ам.долларыг “Box Office”-оос олж байжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ