Ким Чен Ун авга ахыгаа армийн дээд албан тушаалаас нь буулгав

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сун Тэкийг армийн дээд албаны дэд даргын суудлаас нь буулгасан нь түүний гэнэтийн хачирхалтай шийдвэрүүдийн нэг байлаа хэмээн CNN уламжилж байна.
Чан Сун Тэкийг өндөр албан тушаалаасаа буух болсон шалтгаан нь түүний туслахууд авилгын хэрэгт нэлээд ноцтойгоор орооцолдсонтой холбоотой гэнэ. Цаазын ял хүлээсэн Ли Ён Ха болон Жан Со Ке нарыг олны өмнө хороосон хэмээн Өмнөд Солонгосын албаныхан мэдээлэв.
Өмнөдийнхний зүгээс Чан Сун Тэкийг Ким Чен Уны улстөрийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлдэг, хөшигний ар дахь удирдагч гэж дүгнэдэг. Тэрээр Ким Чен Унаас өмнө аавтай нь хамтарч нэлээд дотно ажиллаж байсан аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ