“Галзуу хурд 7” киноны зураг авалт үргэлжилнэ

“Галзуу хурд” киноны од Пол Уокер хэдийгээр амь үрэгдсэн ч гэсэн киноны шинэ ангийн зураг авалт үргэлжлэхээр болжээ. Киноны ерөнхий найруулагч “Манай зураг авалтын багийн хувьд хүнд гарз тохиолоо. Бид сайн найз, сайн жүжигчнээ алдсан. Гэхдээ Пол амиа алдсан ч “Галзуу хурд 7”-гийн зураг авалт зогсохгүй. Сайн зураг авалт хийхийн тулд хугацаа хэрэгтэй. Энэ анги бол маш чухал. Пол ч гэсэн киноны зураг авалтыг зогсоохыг хүсэхгүй байх байсан” хэмээн ярьсан байна.

Пол Уокер өнгөрсөн ням гаригт АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотоос холгүй орших Санта Кларидад порше маркийн уралдааны автомашинтай нэгэн найзтайгаа давхиж осолд орж амь насаа алдсан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ