Унтах орноосоо л ялгаатай дэлхийн хүүхдүүд

Гэрэл зурагчин Жемс Моллисон дэлхийн улс орнуудаар аялж хүүхдүүд ямар орон дээр унтаж, ямар орчинд тэдний шинэ өглөө эхэлж байгааг гэрэл зургаараа харуулжээ. Тэрээр ертөнцийн өнцөг булан бүрт хүүхдүүд ямар унтлагын өрөөнд унтаж байгааг харьцуулсан байна.

Зарим хүүхдүүд тухтай зөөлөн матрас дээр, цэвэрхэн цагаан хэрэглэлд дулаан хөнжилтэй унтаж байдаг бол зарим хүүхдүүд хуучин орны сэг дээр, эсвэл шалан дээр нимгэн гудас хаяж хоног өнгөрүүлдэг. Зөвхөн унтах орноос эхлээд тэдгээр хүүхдүүдийн амьдрал хэр зэрэг ялгаатай байгааг харж болно. Зарим хүүхдийн ээж хүүхэддээ сард 1000 ам.доллар зарцуулдаг бол зарим хүүхдэд 10 ам.доллар ч хүртэхгүй амьдарч байгаа билээ.

Унтлагын өрөө, ор гэж хэлэхэд ч бэрх зүйл дээр хүүхдүүд өөр өөрсдийн хувь тавилангаараа оройг үдэж, өглөөг угтаж байгаа. Орон орны хүүхдүүд өөрийн сурж дассан гэртээ, өөрийн унтдаг орондоо өөр өөрсдийнхөөрөө л аз жаргалтай байдаг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ