“iPad” ашиглаж жинхэнэ зураач болох боломжтой

Технологийн дэвшлийн үе шат ахисаар ямар ч зураг зурах авъяасгүй хүн ч өөрийн гараар жинхэнэ мэт хөрөг зурах боломжтой болж байна. iPad ашиглаж хүний хөргийг жинхэнэ мэт зурж болдгыг Кайл Ламберт нээсэн билээ.
Тэрээр анх 2010 онд дуучин Бейонсиг ийнхүү зурж байсан http://www.kylelambert.co.uk/gallery/beyonce/video/ бол түүний дараагийн бүтээл нь холливудын нэрт жүжигчин Морган Фриманы хөрөг болж байна. Ламберт шинэ бүтээл болох Морганы хөргийн зурахад 200 цаг зарцуулсан бөгөөд 285 мянган удаагийн үйлдлээр энэ бүтээл бэлэн болсон байна.
26 настай Ламбертийн зохион бүтээсэн “Procreate” програм ийнхүү хүний хөрөг бүтээх боломжтой. Тэрээр энэхүү програмаа iPad-ийн шинэ загварт суулгаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ