Хулгайлагдсан охин 44 жилийн дараа ээжийгээ фейсбүүкээр олжээ

Ангела Палмер гэгч эмэгтэй бүх амьдралынхаа туршид өөрийнхөө төрсөн ээжийг хэн байсныг мэдэхэд зориулсан гэж хэлж болно. Тэрээр одоо 44 настай бөгөөд саяхан фейсбүүкийн тусламжтайгаар өөрийн төрсөн эхээ хайж олж чаджээ.

Палмерийн аав түүнийг багад нь ээжээс нь салгаж авч явсан аж. Харин жинхэнэ үнэн болох хулгайлагдсаныг нь нууж ээж нь түүнийг хаясан хэмээн ойлгуулсан байжээ.Гэхдээ түүнйи эцэг үлгэр дуурайлалтай сайн аав байгаагүй аж. Охиныг өсвөр насанд байхад нь архи ууж их дарамталдаг болжээ, улмаар сүүлд хүнд өвчтэй болсон байна. Харин хэдэн арван жилийн дараагаар охин ээжийгээ олж өнгөрсөн хугацаан дахь үнэнийг мэдэж байгаа ажээ.

Түүний ээж Хорват гаралтай хүн бөгөөд одоо АНУ-д амьдардаг. Харин Палмер Германд өсжээ. Ээж охин хоёр хараахан уулзаагүй байгаа юм. Ээж нь охиноо орхиогүй болохоо хэлж багийнх нь зургуудыг үзүүлсэн байна. Тэд хараахан уулзаж амжаагүй байгаа ч өдөр бүр утсаар ярь байгаа ажээ.

Палмер одоо Германд 21 настай хүүгийнхээ хамт амьдардаг бөгөөд дөрвөн жилийн өмнө нөхрөөсөө салжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ