НАСА: Саран дээр цэцэрлэгт хүрээлэн бий болгоно

40-өөд жилийн өмнө Нейл Армстронг сар руу аялж чадсанаар сансар судлалд хамгийн том өөрчлөлтийг оруулсан. Тэр цагаас хойш хүн төрөлхтөн дэлхийн дагуул гэгдэх сарын илүү ихээр судалж таньж мэдэж чадсан.
Тэгвэл одоо НАСА-ийн эрдэмтэд саран дээр ургамал ургуулж тэр бүү хэл цэцэрлэг бий болгох талаар судалж байна. “Хабитат” төслийн хүрээнд2015 он гэхэд саран дээр ургамал ургуулах гэнэ. Энэ төсөлд 40 сая ам.доллар зарцуулна хэмээн тооцоолж байгаа.
Өнгөрсөн зургадугаар сард эрдэмтэд ангарагын хөрсөнд улаан лооль, өргөст хэмх зэргийг тарьж үзэхэд ургасан нь өөр гаригийн хөрсөнд ургамал ургаж болохыг баталсан. Түүнчлэн ихээхэн найдвар төрүүлсэн туршилт болсон юм.
Саран дээр ургамал ургаж эхлэх юм бол хөрсөнд ус үүсэх, хөрсний ус дээшлэх магадлал нь туг ихээр өснө хэмээн найдаж байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ