Сиричүүд өлсөхийн эрхэнд амьтны хүрээлэнгээс арслан барьж иджээ

Гурван жил орчим үргэлжилж байгаа Сирийн иргэний дайнд жирийн иргэд илүү өртөж байгаа. Өлсгөлөнд нэрвэгдсэн иргэд идэх хоолгүйн улмаас амьтны хүрээлэнгийн амьтдыг барьж идэж эхэлсэн байна.

Тэд арсланг алж, идшээ болгосон тухай барууны хэвлэлүүдээр нийтлэгдсэн байна. Босогчдын хүнсэндээ базаасан арслан нь Дамаскийн зүүн хэсэгт орших Гутагийн аль-Карья аль-Шама амьтны хүрээлэнгийн арслан байсан аж. Сири улс өнгөрсөн зургаан сарын турш өлсгөлөнгийн байдалд байгаа бөгөөд дээрээс нь өвлийн улирал ирсэнтэй холбоотойгоор байдал илүү хэцүүхэн болж эхэлж байна.

Хоол, хүнсний хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор өнгөрөгч сараас эхлэн илжиг, нохой, муурын махыг идэж болохыг шашны тэргүүнүүд нь зөвшөөрсөн билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ