Цацраг идэвхит бодис ачсан машиныг оллоо

Өчигдөр Мексикт цацраг идэвхит бодис ачсан ачааны машин хулгайлагдсан тухай НҮБ-аас мэдээлсэн. Тус цацраг идэвхит бодис нь кобальт-60 хэмээх эмнэлгийн зориулалтаар ашигладаг бодис байсан гэж албаныхан хэлсэн юм. Эрдэмтдийн мэдээлснээр эмнэлэгт цацраг идэвхит бодисыг хорт хавдрыг эмчлэхэд ашигладаг ионжуулсан туяаны аппаратад ашигладаг гэнэ.

Маш аюултай бодис хэмээн агуулж явсан хулгайлагдсан машиныг хайсаны эцэст олсон тухайгаа Мексикийн цагдаагийнхан мэдэгдлээ.

Алдагдсан машин нийслэл Мехико хотын ойролцоогоос алга болсон. Харин эргэн олдохдоо хотоос хоёр км-ийн цаана орших Хюпокстла суурингийн ойролцоогоос олджээ. Бүрэн бүтнээрээ олдсон энэ бодисыг хураан авч аюулгүй болгох ажиллагаа явуулж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ