Бослогын хөлд дарагдаад байсан тайландчууд эзэн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна

Тайландчууд өнөөдөрэзэн хаан Пхумипон Адульядетын төрсөн өдрийг тэмдэглэж байна. Засгийн газраа огцруулахаар улайрч байгаа тус улсын босогчид харьцангүй тайван нөхцөл байдалтайгаар тэмдэглэж байна хэмээн ВВС уламжилж байна.

Өчигдөр орой нийслэл Банкок хотноо жагсаал цуглаан түр завсарлаж их цэвэрлээ хйиж эзэн хааныхаа төрсөн өдөрт бэлдсэн юм. Энэ бүхэн нь тэдний эзэн хаанаа хүндэтгэх сэтгэлийг нь илэрхийлж байгаа ажээ. Өнөөдөр хааны ордны гадаа олон мянган хүн цугларан өндөр настай Пхумипон Адульядетад хүндэтгэл үзүүлсэн байна.

Тайландад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-наас хойш Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, үймээний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, олон тооны хүн баривчлагдаад байгаа. Тайландын ард иргэд Ерөнхий сайд Йинглак Шинаватраг 2006 онд төрийн эрхээс зайлуулагдсан ах Таксиныхаа заавраар ажиллаж байна хэмээн хардаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ