Эх орондоо бус харийн оронд үнэлэгдсэн монгол моделиуд

Хэл амтайхан байдаг манай улсын загварын ертөнцийг нэгэн үе зөвөөр ойлгож хүлээж авах хүн тун цөөхөн байсан. Сүүлийн жилүүдэд зөвөөр хүлээж авах хүн олширсон ч загвар өмсөгчидийн талаар сөрөг шүүмжлэлтэй байдаг нь ажиглагддаг. Арга үгүй ч биз дээ нэгэн загвар өмсөгч бүсгүй өөрийнхөө аавтай чацуу хүнтэй явалдаж байна, баяны хүүтэй суулаа гэх мэт мэдээ тасардаггүйтэй холбоотой биз ээ. Мэдээж бүх моделиуд тийм биш бөгөөд хувь хүнийхээ ухамсараас шалтгаалах зүйл гэдэгтээ та санал нийлэх байх.
Тэгвэл манай оронд бэлтгэгдэн гарсан моделиуд дэлхийн загварын ертөнцөд үнэлэгдэж загвар өмсөгч нь зүгээр нэг хийх юмаа олж ядсан хүний ажил бус мэргэжил болтлоо хөгжиж буй нь сүүлийн үед гаргасан манай моделиудын амжилтаас харагдаж байна.
Монголын гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд уран гоолиг бие, өвөрмөц төрх, ур чадвар, авьяас билгээрээ дэлхийд гайхагдаждэлхийн загварын ертөнц монгол бүсгүйчүүдийг аль хэдийнэ сонирхож эхэлжээ. Үүний нэгэн тод илрэл нь Сингапур, Ирланд, Англи, Япон зэрэг улсын загварын тайзыг монгол бүсгүйчүүд эзэгнэж байгаа явдал юм.
Хэдхэн жилийн өмнө “Монгол бүсгүй анх удаа Азийн супер моделиор шалгарлаа” гэсэн гарчигтай мэдээ төвийн хэвлэлүүдийн нүүр хуудсыг чимж байлаа. Тэгвэл өдгөө Азийн болон олон улсын супер модель өргөмжлөлтэй монгол бүсгүй гарын арван хуруунаас хол давжээ.
Ингээд Сингапурт загвар өмсдөг моделиудыг танилцуулъя.
Загвар өмсөгч Т.Ундармаа
Хөгжмийн зохиолч Түмэнжаргалын охин тэрээр багаасаа гадагшаа гарсан болохоор хүмүүс тэр бүр мэддэггүй. 2006 онд Miss Mongolia-д ороод байр эзэлж байсан. Мөн тэр жилээ "Miss Intercontinental" тэмцээнд ороод эхний 10-т шалгарч байв. Түүний зургууд хааяа хааяа интернэтээр тавигдаж хүмүүсийн нүдийг хужирладаг. Харин тэрээр одоо Сингапурт суурьшаад мэргэжлийн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм.Үнэхээр сайхан бүсгүй.
Сингапурын "Diva Models" агентлагт харьяалагддаг. Түүний мэргэжлийн нэр нь Ука. Заримдаа Тина гэгддэг.





Загвар өмсөгч Л.Гэгээ
Монголын загварын тайзан дээр гарч байгаагүй энэ бүсгүйг хүмүүс огт мэддэггүй.
Тэрээр мэргэжлийн нэрээрээ Rose гэж явдаг, Сингапур болон Японд загвар өмсдөг юм байна. Укагийн хамт "Diva Models"-т харьяалагддаг.




Загвар өмсөгч Д.Энхсүрэн
Хүмүүс түүнийг Сүүгий гэдгээр нь илүү мэдэх байх. Мөн түүнийг топ модель Болормаагийн дүү гэдэг юм байна лээ. Дээрх хоёрыг бодвол Монголын загварын тайзан дээр мэр сэр гарч байгаа харагддаг юм.
Тэрээр "Carrie Models" агентлагт харьяалагддаг.




Загвар өмсөгч Б.Батцэцэг
Түүнийг 2009 онд дэлхийн мисст орж байснаар нь хүмүүс илүү мэдэх байх. Нэг хэсэг Гоёлоос шагнал хүртэж, тун ирээдүйтэй модельд тооцогдож байгаад сүүлийн үед Монголд үзэгдэхээ бараг больсон. Мэргэжлийн нэрээрээ Бэбэ гэж явдаг.
Сүүгийгийн хамт "Carrie Models"-т харьяалагддаг.




Загвар өмсөгч Д.Оюунномин
Тэрээр 2005 оноос Сингапурт загвар өмсөж байгаа мэргэжлийн модель юм. Байнга том том загварын шоунд оролцож, сэтгүүлийн хуудсан дээр гардаг, маш өвөрмөц царайтай. Мэргэжлийн талаасаа хамгийн амжилттай явж байгаа нь. Нора гэж нэрээр явдаг.
Тэрээр "Diva Models"-т харьяалагддаг байсан бөгөөд одоо эх орондоо ажиллаж амьдарч байгаа





Загвар өмсөгч Болормаа
Топ Болормаатай бүү андуураарай, Бобо гэвэл хүмүүс илүү мэдэх байх.





undesten.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ