“МАК”-ийн Б.Нямтайшир цахилгаан станц барьцаалахыг санаархжээ

Хутга шөвөгний хэрэгт орж багагүй хэл ам дагуулсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэрэг прокурор руу шилжсэн ч хэргийн мөрдөн байцаалт дутуу гэдэг шалтгаанаар буцжээ. “Мунзуй” Г.Нямдорж хэмээх багын найзынх нь өгсөн ярилцлага сүүлийн үед ихэд шуугиан тарьж байна. Н.Номтойбаяр өнгөрсөн засгийн үед дэд сайдын албан тушаалд заларч, улмаар НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байхдаа МАН-ын Бага хурлын гишүүн болж, 2012 онд Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшсэн билээ. Чухам юуны учир Дорнодыг онилсон бэ гэдэг нь дараахь зүйлээс ойлгогдох биз ээ.
Эцэг, хүү мэргэжлийн тагнуулч Б.Нямтайширын эзэмшлийн МАК компани хэдэн жилийн өмнөөс Дорнод аймгийн Адуунчулууны уурхайн дэргэд нүүрсний томоохон орд газрыг эзэмших болсноор хүнд нүсэр хүчтэй техникээр өдөр, шөнөгүй хөрс хуулалт хийж байгаа аж. Гэвч уг газраас нүүрс гартал нэгээс доошгүй жилийн хугацаа шаардлагатай гэнэ. Нөгөөтэйгүүр, Адуунчулууны уурхайн зарим нэг инженерийг өндөр цалин хөлс амлаж өөртөө урвуулсан МАК-ийнхан цалингаа тавьж чадахгүйд хүрсэн тул тэдгээр “урвагчид” эргээд хуучин ажилдаа орох хүсэлт тавьжээ. “Шинэ дэлхий” телевиз нь ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэдэн сарын нүүрийг үзсэн бол МАК-ийн Дорнод аймаг дахь нүүрсний уурхайн үйл ажиллагаа ч мөн хүндхэн байдалд оржээ. Гэтэл МАК-ийн Б.Нямтайшир тэргүүтний далд санаа илрэх болжээ. Учир юу гэвэл, тус аймгийн цахилгаан станцын хүчин чадал муу тул түүнээс илүү хүчин чадал бүхий цахилгаан станц барих төслийг Концессын хуулийн дагуу хэрэгжүүлэхээр санаархсан байна. Улмаар олборлосон нүүрсээ тухайн цахилгаан станцад нийлүүлж, улсдаа дийлдэхгүй баяны нэг болохоор улайран тэмцсэн хэдий ч энэхүү төлөвлөгөө нь бүтэхгүй тийш ханджээ. Хүү Н.Номтойбаяр нь УИХ-ын гишүүн болсон ч засаг төрийн эрхийг АН барьж байгаа тул Н.Номтойбаяр нарын “нялх Сэнгүм”-д тал засч цахилгаан станц барих ажлыг нь гүйцэлдүүлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй биз ээ. Үүгээр зогсохгүй Б.Нямтайшир нь Дорнодын цахилгаан станцын даргатай уулзаж, төрийн өмчит хувьцаат компанийг гадаадын банкинд зээлийн барьцаанд тавьж, “үлгэрийн” цахилгаан станцаа барих тухай ярилцжээ.
Энэхүү жишээнээс харвал, “Жаст”-ын Батхүү мэтийн нөхөд Эрдэнэтийн “ГОК”, “Монгол-Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийг Өмнөд Африк дахь Английн “Стандарт” банкинд зээлийн барьцаанд тавьсантай агаар нэгэн үйлдэл хийх гэж байжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ