Хятадад "Секс фестивал-2013" болж байна

БНХАУ-ын Гуанжоу хотод секс фестивал зохион байгуулагдаж байна. Энэ фестивалд хагас нүцгэн бүсгүйчүүд, резинэн хүүхнүүд, хиймэл бэлэг эрхтэн, дур хүсэл өдөөгч гэх мэт олон зүйлсийг дэлгэсэн байна.
Энэхүү фестивалийг үзэж сонирхохоор олон хүмүүс иржээ. Цугларсан хүмүүст зориулан тайчих үзүүлбэр, дотуур хувцасны шоу, бүх төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байгаа юм.
Энэ жилийн фестивал өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд болж байгаа. Түүнчлэн эрүүл ахуй, эрүүл мэнд, сексийн харилцаа гэсэн тогтмол сэдвийн зэрэгцээ транссекс жендэрүүдийг ч хамааруулж байгаагаараа онцлогтой ажээ. Наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр төрөл бүрийн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулагдах тухй зохион байгуулагчид хэлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ