61 жилийн турш төмөр хоолой дотор амьдарчээ

Америкийн иргэн Марта Мэнсон гэдэг эмэгтэй амьдралынхаа 61 жилийг төмөр хоолой дотор өнгөрүүлсэн талаар “Daily Mail” мэдээллээ.
Тэрээр хүүхэд байхдаа саажилттай байсан тул энэхүү аппаратад амьдрах болжээ. Агааржуулагч хоолой нь агаарын даралтыг бууруулах эсвэл нэмэгдүүлэх журмаар ажилладаг байна.
Учир нь Мартагийн булчингууд сул дорой учраас уушигны багтаамжийг нь сайжруулахын тулд энд амьдарч байжээ. Түүнийг 11 настай байхад ах Гастон нь шатаж нас барсаны дараа сэтгэл санааны цочролд орж, саажилттай болсон гэдэг. Эмч нар түүнийг ганцхан жилийн настай гэсэн боловч төмөр хоолойн ачаар олон жил амьдарч байна.
Марта хэвийн амьдралдаа буцаан орохын төлөө зүтгэж, шахуу хөтөлбөрөөр хичээллэсээр ахлах сургуулийн боловсрол эзэшжээ. Энэхүү төмөр хоолой нь ямар нэгэн гуурс шаардлагагүйгээр амьсгалахад тусалдаг.
Тиймээс ч “төмөр уушиг” гэж нэрлэж болно. Мартагийн ээж нь нас бартлаа түүнийг асарч байсан бөгөөд бусад хүмүүсийн тусламжгүйгээр гэртээ ганцаараа амьдарч чадна гэж тэрээр ярьж байна. Түүн шиг өвчтэй хүмүүс урт насалдаггүй бөгөөд Марта эцэг эх, сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар хамгийн удаан амьдарч байгаад тооцогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ