Тайландын босогчид ялалт байгуулах нь

Тайландад Ерөнхий сайд Йинглак Чинаватраг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал, бослого үймээн олон хоног үргэлжилсэний эцэст парламент дахь сөрөг хүчний гишүүд Төлөөлөгчдийн танхимаас огцорч буйгаа зарлав. Тайландын сөрөг хүчний гол нам гэгддэг Ардчилсан намын 153 гишүүн парламентын суудлаасаа огцрохоор болсоноо өнөө өглөө зарлалаа.Тус нам нь Тайландын парламентын гуравны нэгийг бүрэлдүүлдэг томоохон нам юм байна.

Тайландын сөрөг хүчнийхний зүгээс парламентын гишүүний суудлаасаа огцорсноор Йинглак Чинаватрад шахалт үзүүлэх, ард түмний талд шилжиж байгаа гэсэн үг болж байгаа юм.

Босогчид хотын төв талбайг эзлэн эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсээр байгаагийн дээр"Бид эзэн хаандаа хайртай, Бид Тайландад хайртай" хэмээн лоозон барин жагсаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ