Алт, эрдэнэсээр хучигдсан эртний араг яснууд олдлоо

Археологичид Ромын нутаг дэвсгэрээс 1578 оны үед хамаарах бүрэнчимэглэсэн алт, эрдэнэсийн чулуугаар шигтгэсэн хэд хэдэн араг яс олжээ. Үүнийг шашны зан үйлтэй холбоотой хэмээн таамаглаж байгаа тухайгаа хэлсэн байна. Археологийн багийхантэдгээролвруудыг Католик шашинтнуудын эд агуурс хэмээн тогтоогоод байгаа.
Өмнө нь ч газар доорхи хотоос иймэрхүү төрлийн олдвор олдож байсан бөгөөд 19 дүгээр зууны үед хүртэл шашны зан үйл бүхий энэүзэгдэл байсан аж. Ихэд хүндэтгэж, хайрласан хүнээ ийнхүүалт эрдэнэсээр хучиж, занданшуулдаг байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл ийнхүү занданшуулагдсан хүмүүс нь гэгээнтнүүд болон, арун бүсгүйчүүд байдаг ажээ.
Иймэрхүү төрлийн булш өмнө нь олдож байсан ч нэг бүрчлэн ийнхүү олон нийтийн өмнө гэрэл зургийг нь нарийн тодорхой дэлгэж байгаагүй хэмээнархеологич Кудоунари хэлсэн юм. Мөн тэрээр олдворын ур хийцийг нарийн судлах хэрэгтэй, учир нь эндээс урлагын түүхийг ч мэдэх боломжтой гэв.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ