Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэнэ

Монгол хүн Нобелийн шагнал хүртэх цаг удахгүй ирнэ гэж итгэл төгс өгүүлсэн хүн бол Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага юм. Тэрээр хүн, амьтны биеийг бүрдүүлдэг амьд эсийн загварчлалыг бодис-энергийн солилцооны төлөв байдлыг тооцоход дэлхий нийтээр дагаж мөрддөг тэгшитгэл дээрх дутуу гишүүнийг олж илрүүлсэн шинэ нээлтээрээ дамжуулан гаргаж, улмаар түүн дээрээ тулгуурлан анагаах ухааны гурав дахь цоо шинэ тогтолцоог бий болгосон юм.
Профессор М.Амбагын бий болгосон анагаах ухааны гурав дахь тогтолцоо нь уламжлалт анагаах ухааныг бие даасан хэлбэрээр нь, мөн орчин үеийн анагаах ухааныг бие даасан хэлбрээр нь авч, дээр нь нэмээд энэ салангид мэт хоёр анагаах ухааны нийцлийг өөрийн шинжлэх ухаанд шинээр бий болгосон шинэ нээлт шинэ мэдлэгээр дамжуулан холбосон байдгаараа өмнө нь хэн ч шийдэж, бодож чадаагүй нэн онцлог талтай юм.
Дашрамд хэлэхэд хүн төрөлхтний оюун санааны аугаа удирдагч дээрхийн гэгээнтэн Далай лам өөрийн нэгэн айлдвардаа уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг аль нэгийг нь сайн муу гэлгүйгээр, мөн хооронд нь хольж хутгалгүйгээр энэ хоёр анагаах ухааныг нэгтгэн нийлүүлэх шинэ мэдлэгийг дээрх хоёр салбарын эрдэмтэд хамтран бий болговол анагаах чадамжаараа маш хүчирхэг гурав дахь анагаах ухаан бий болно гэж сургамжилсан байдгийг Хан Хэнтий нутгийн малчны хүү гүйцэлдүүлсэн нь сонин тохиол юм.
Доктор М.Амбагатай цэвэр шинжлэх ухааны сэдвээр хүүрнэсэн эл яриа монголчуудын омогшлыг эрхгүй төрүүлэх буй заа.
-Тантай уулзаж ярилцахын өмнө Таны тухай танин мэдэхүйн бяцхан эрэлд мордлоо л доо. Доктор Амбагыг тойрсон сүүлийн үеийн мэдээлэл дундаас “NCM анагаах ухаан”, “NCM анагаах ухааны эмнэл зүй” гэсэн шинэ ном тань онцгой анхаарал татлаа. Та сарын дотор монгол, англи хэл дээр дөрвөн ном бичсэн юм уу?
-Их сайхан яриа сэдлээ. Монголчууд сайхан зүйл сонсч байх учиртай. Ер нь эртний буддын гүн ухаанд, манай монголчуудын зан заншилд амны билгээс ашдын билэг гэдэг гайхалтай сайхан үг бий. Тэгж байж бид хөгжинө, бусдад хэрэгтэй зүйл хийнэ, бусдаас илүүг бүтээнэ. Багш нь сүүлийн нэг сарын дотор гурван ном бичсэн юм. Яахав, эдгээр номуудыг бичих суурь нь миний дөчин жилийн хөдөлмөрөөр тавигдсан байсан л даа. Гэхдээ сарын дотор гурвууланг нь хэвлүүлж гаргасан. Эхнийх нь NCM анагаах ухааны онолын асуудал, дараагийнх нь NCM анагаах ухааны эмнэлзүйн асуудлууд. Ном бүр нь ойролцоогоор хорь гаруй хэвлэлийн хуудастай, нэлээд том л доо. Үүнд энэ анагаах ухааныг өвчтөн дээр яаж хэрэглэх вэ гэдгийг онол арга зүйн хувьд нэгтгэн оруулсан. Гуравдугаарх нь англи хэл дээр бичсэн NCM анагаах ухаан ном. Яагаад англи хэл дээр бичсэн юм бэ гэхээр бидний шинжлэх ухааны ололтыг харж байгаа хүмүүс дандаа англи хэлтэй хүмүүс. Монголчууд үнэхээр шинэ юм бүтээж чадсан бол дэлхийн хэл дээр түүнийгээ бичээд нэгдүгээрт сурталчлах ёстой, хоёрдугаарт хүлээн зөвшөөрүүлэх ёстой.
Хийж бүтээх оргилуун хүсэл монголчуудад их бий. Хэдхэн жилийн өмнөхийг бодъё. Монголоос олимпийн аварга төрөх үү, бидэнд ер нь Монголын олимпийн аваргыг өлгийдөн авах хувь заяа байна уу гэж хүлээж байсан. Гэтэл Булган аймгийн Сайхан сумын нэг сайхан хүү Найдангийн Түвшинбаяр олимпийн аварга болсон. Энэ хүү дараагийн олимпод амжилтаа дахин батлаад мөнгөн медаль авлаа. Тэгэхээр бидний нэг том хүсэл биелж, олимпийн аваргатай боллоо. Одоомонголчуудын дараагийн хүсэл бол дэлхийн оюуны шандастай эрдэмтдийн аваад байдаг, гэтэл манай монголчуудад болохоор ирж өгөхгүй байгаа тэр Нобелийн шагналтныг монгол хүнд бурхнаас заяасан билиг авьяасыг дайчлан байж төрүүлэх ёстой.
-Тийм хүмүүс байна уу?
-Байна. Тэдний нэгээр анагаах ухааны салбарт бидний хийсэннээлтийг хэлэх байна. Гэхдээ өнөө маргаашдаа тэр том шагналыг авч чадахгүй, 20-30 жилийн дараа манай багийн эрдэмтдийн бүтээл Нобелийн шагналтны бүтээлийн түвшинддэлхийд гарцаагүйүнэлэгдэж, яригдаж эхэлнэ.Нобелийн шагнал хүртэх бүтээл хийх, бүтээх, батлах, хүлээн зөвшөөрүүлэхэд наанадаж 50 жил зарцуулдаг байхгүй юу. Өөрөөр хэлбэл,шинжлэх ухааны хамгийн хүнд хүчир нь Нобелийн шагнал алсдаа авна гэж ярьж байгаа энэ бүтээл мааньбүхэл бүтэн хагас зуун жил, хэдэн үеийн эрдэмтдийн хамтын оюун ухааншаарддагт байгаа юм. Бидүүнийг 40 орчимжилийн хөдөлмөрөөрөө босгосон. Одоо магадгүй дахиад энэ хэрийн хугацаа шаардах байх. Энд заавал яаравчлаад байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь Нобелийн шагнал авъя гэж бодож байгаа бол бүтээлээ аль хэдийнэ эхэлсэн байх ёстой. Энэ бүтээл бол их замынхаа тэн хагасыг ядажтуулчихсан байх ёстой гэсэн үг. Үүний тулд монголчууд эвтэй байх ёстой, ялангуяа эрдэмтэд нь. Энэ сайхан бүтээлээ ганц Амбагын юм гэдэг утгаар нь биш, монгол хүнийх гэдэг утгаар нь бүгдээрээ тойроод байрших ёстой. Төр нь дэмжих ёстой, эрдэмтэд нь хүрээлэх ёстой. Судалгаа шинжилгээний ажлын гол бодлогоо үүнд чиглүүлэх ёстой.
-Дөчин жилийн дараах үр дүнг хүлээх хүн хэд байгаа бол. Бидний сэтгэлгээ яаж өөрчлөгдөх бол. Хүн гэдэг цаг хугацаа хүлээхгүйгээр дүгнэлт гаргах дуртай шүү дээ.
-Дөчин жил гэдгийг би харьцангуйгаар хэллээ л дээ. Магадгүй энэ хугацаа ойртвол сайн л байна. Арван жил болж мэднэ, их сайхан тохиолдолд таван жил ч байж болно шүү дээ. Мэдээллийн орчин сайжирсан өнөө үед сайн сурталчилж чадвал цаг хугацаа ойртоно. Гэхдээ алдарт Дарвины бүтээлийг тэр үеийн хамгийн том эрдэмтэд шинэ болгон чинь худлаа байна, үнэн болгон чинь хуучирсанбайна гэх маягийн юм яриад , дараа нь тэр үгэндээ гэмшицгээсэн түүх байдаг л юм шүү дээ. Бидний ажил дээр ч бусдын зүгээс ийм хандлага гардаг гэдгийг ний нуугүйхэлмээр л байна.Яана гэхэв угаасаа л хүмүүсийн ааш араншин ийм юм чинь. Эрдэмтэн хүнийбүтээлийг зөв үнэльегэж бодож байгаа бол бүх бүтээлийг нь уншиж ,судалж үзэх хэрэгтэй, хэт өнгөц дүгнэлт өгч болохгүй.
-Тэгвэл уншигчид маань доктор Амбага ер нь юу хийсэн юм бэ гэдгийг их сонирхож байгаа.
-Хүн төрөлхтөний анагаах ухааны сэтгэлгээний явцад хоёр том анагаах ухаан бий болсон.Нэг нь дорно дахины уламжлалт анагаах ухаан, нөгөөх нь орчин цагийн анагаах ухаан. Орчин цагийнх нь 300-400 орчим жилийннастай. Дорно дахины анагаах ухаан нь 3000-4000 жилийн настай. Одоо энэ хоёр анагаах ухаан хоёулаа хэрэглэгдэж байгаа. Хоёулангийнх нь ач холбогдол буураагүйюу гэвэл буураагүй. Гэхдээ энд хэд хэдэн зүйл ажиглагддаг. Нэгдүгээрт энэ хоёр анагаах ухааныг хооронд нь холбож чадаагүй. Онгоцоор зүйрлэвэл урд далавчньтусдаа, хойд далавчнь тусдаа, энэ хоёр далавчийг холбох их биеийг нь шинэ мэдлэг байдлаар бүтээж чадаагүй. Энэ хоёр далавчийг нэг зэрэг ашиглая гэвэлхооронд нь холбодогих бие хэрэгтэй дээ. Нэгонгоцдотор энэ хоёр далавч нэгзэрэгажиллаад, бие биедээ хүч дэм өгөөдэхэлбэл ямар аугаа зүйлийг араасаа дагуулахвэ. Энэмэдлэгийн их биеийгэнэ хоёр анагаах ухааны холбоос дээрманай судлаачид миний удирдлагаар хүн төрөлхтний анагаах ухааны түүхэнд анх удаа бүтээсэн, ийм учраас өнөөдрийн яриа маань түүнийг тойрч яригдаад байгааг та нар анзаарч байгаа байх .
Ний нуугүй хэлэхэд энэ хоёр анагаах ухаан анх үүсч байснаа бодвол хүч нь суларч байгаа. Долоон тэрбум хүнтэй дэлхий ертөнцийг чинь ямар том анагаах ухаан цаашдаа авч явах юм. Ингээд л болоо юу, эсвэл ямар нэгэн гурав дахь тогтолцоог гаргаж ирэх ёстой юу. Үүнийг ганцбид ч ярьж байгаа юм биш, ганц монголчууд ч хэлээд байгаа юм биш, бүх дэлхийгээрээ ярьж байна. Өчигдөрхөн интернэтэд орж харахад биологийн салбарын Нобелийн шагналт асар том эрдэмтэдбиологийн шинжлэх ухаанд сүүлийн үед дорвитойхоншинэ нээлт,шинэ мэдлэг бий болохгүй,хүч ньсуларч байна гэж өөрсдийгөө голж бичицгээсэн байна лээ.
-Дэлгэрүүлбэл...
- Одоо бол бидний бүтээлийг эс тооцвол энэхоёр анагаах ухааныхооронд шинжлэх ухаанынэгдмэл холбоо байхгүй байна.Дээр хэлсэнчлэн одоогийн шинжлэх ухаанд бий болсон байгаа, бидний хамгийн сайн гэж үздэг бэлэнмэдлэгэнэ хоёр анагаах ухааныг холбоходхүч чадамж нь хүрэхгүй байгаа гэдэгбол үнэхээрийн үнэн бөгөөд бодит байдал, яалт ч үгүй байдалийм байна. Хамгийн сайн Нобелийн шагнал авсан эрдэмтдийн бүтээл чэнэ хоёр анагаахыг холбох боломж өгөхгүй байсан. Хоорондоо салчихсан энэ хоёр анагаах ухааныгнийцүүлье , нэг тогтолцоонд оруулья гэхээр мэдлэг нь дутаад байсан. Амбага багш нь үүн дээр цоо шинэ мэдлэг бүтээсэн.
Ер нь хүн төрөлхтөнийг авч явдаг зүйл мэдлэг юм шүү дээ. Тэр шинэ мэдлэг нь бодис энергийн солилцооны төлвийг тооцдогтэгшитгэлийн дутуу гишүүнийг олж тогтоон,бүрэн болгох замаар гаргаж ирсэн шинэ NCM мэдлэг юм. Уншигчид маань гадаад нэр л яриад байх юм даа гэж бодох байх. Монголд хөрвүүлэх гэхээр сайн нэршил одоогоор олохгүй байгаа юм. Алсдаа монгол хэлээрээнэршүүлэх байх л даа. Энгийнээр тайлбарлахад шинэ кодчиллыг бий болгосон. Энэ хоёр өөр тогтолцоо системийг хооронд нь холбохын тулд гуравдагч цоо шинэ тогтолцоогоор буюу шинэ кодчиллоор дамжуулан холбох ёстой. Бүр энгийншүүлээд хэлэхэд төмөр, модон хоёр саваа байж. Энэ хоёр савааг холбохын тулд төмөр саваанд ч таардаг, модонд нь ч таардаг, гурав дахь холбогчматериалыгбүтээж бий болгоххэрэгтэй. Үүн шиг би хүний биеийн бүтэц үйл ажиллагааны цоо шинэ загварчлалыг гаргаж байж,эсийн цоо шинэ загварчлалыг бий болгож байж, энэ хоёр анагаах ухааныг холбож, нэг тогтолцоонд оруулсан. Дээр нь нэмээд хүний биеийн оршин тогтнох үндсийн цоо шинэ шийдлүүдийг олон хувилбрааргаргаж тавьсан. Өөрөөр хэлбэл, хүний биеийг ойлгох ойлголтод танин мэдэхүйн өөрчлөлтгаргасан. Би өнөөдөр л анх удаа энэ талаар олон түмэндээ хандаж ярьж байна. Өмнө нь би үүнийгээ нэг их ярьдаггүй байсан.
-Ярих шаардлага байгаагүй гэж үү?
-Би их ярихаас илүү их бодох ёстой хүн. Их бодож, ажиллаж, олон зүйлийг нотлох ёстой. Шинжлэх ухаан бол дан нотолгоо, баталгаа, үгүйсгэл, шударга маргаан, мэтгэлцээн, оюун ухааны ялалт . Тэрнээс биш нэг нэг өглөө гэнэтсэрж бодоод л шууд ярьдаг зүйлогт биш. Эрдэмтэн хүн асар хашир, хянуур, өөрөө өөрийгөө шүүмжилдэг, өөрөө өөртөө чи буруу бодоод , хүмүүсийг үймүүлээд байгаа юм биш биз дээ гэсэн асуултыг тавьдагбайх ёстой. Алдаа болгоноо нягтлах ёстой, гишгэсэн мөрөө эргэж харна гэдэг шиг. Алдаагүй боллоо доо гэсэн өдрөө л нийтэд зарлах ёстой, би алдаа болгоноо олж, тооцожшалгаад үүнийгээ хэлж байна шүүгэх маягаар.Үнэндээ би 40жил хөдөлмөрлөлөө, гурван номоо гаргасныхаа дараа ерөнхийдөө ард түмэндээ хандая, ярья гэж бодсон.
Гэхдээ өмнө нь огтын хоосон байсан гэвэл үгүй ээ. Би чинь өмнө нь 100-гаад ном бичсэн, 29 дэд доктор, зургаан шинжлэх ухааны докторын бүтээлийгудирдсан. Миний шавь нарын дийлэнх нь эрдмийн цолоо минийбий болгосон цоо шинэмэдлэгийн тогтолцооны хүрээнд бичиж,туурвижхамгаалсан. Энэ дундөвөрмонгол , гадаад хүн ч байж л байна. Багш хүн шавьдаа буруу зүйл ярьж, эрдмийн бүтээлийг нь буруу онол, номлолоор удирдаж болохгүй, түүн шиг нүгэл гэж үгүй. Өөрөөрхэлбэл, бидний бүтээл шинжлэх ухаан,танин мэдэхүйнхэрэглээнд орсон уу гэвэл орсон зүйл. Харин өнөөдөр албан ёсоордахин мэдээлж байна.
-Таныг бидний сургалт, судалгаанд ашигладаг химийн нэг тэгшитгэл буруу байсныг илрүүлсэн гэж дуулсан юм байна. Тэгэхээр бид арван жилийн сургуульдаа энэ химийн урвалын талаар буруу ойлголт авсан гэсэн үг үү?
-Бидний ярилцлагыг хими, биологийн багш нар уншиж байгаа байх. Буруу гэж хэлж болохгүй, хариндутуу гэдэг нь бол үнэн. Химийн хичээлээр бид дутуу тэгшитгэлдээр хичээлээ зааж байна. Тэгшитгэлийн зүүн гар талдглюкозын молекул байршаад үүн дээр хүчилтөрөгчийг нэмэхэд тэгшитгэлийн баруун гар талд энерги, ус, нэмээд нүүрс хүчлийн хий үүсэхбайдлыг харуулсан энэ тэгшитгэл болдутуу тэгшитгэл байгаа юм. Энэ тэгшитгэл маань амьд эс нэг бүрийн хийгээд хүний бие өвчин эмгэггүй байх бүх нөхцөлийг зөв зааж, чиглүүлж, удирдаж өгдөгхамгийн голтэгшитгэл юм шүү дээ. Яг энэ томъёо, тэгшитгэлээрурвал явагдах юм бол энерги үүсэхгүй, ус үүсэхгүй. Ийм дутуу тэгшитгэлийн хүрээний мэдлэгтэй эмч хүн өвчтөнийг бүрэн эмчлэхэд төвөгтэй зүйл их гарна.
Биэнэ томъёо, тэгшитгэлийг зөв, бүтэн, бүрэнболгоод , түүнийг анагаах ухааны оношлогоо, эмчилгээнд зөв хэрэглэх боломжийг нь гаргаж өгөөдхэдэн жилийн өмнө интернэтэд мэдээллээ тавьсан. Дэлхийн эрдэмтэд намайг хараг, энэ мэтгэлцээнд оролцог гэж бодоод мэдээлийн тэр нээлттэй орчинд тавьсан. Хэн чэнэ хугацаанднамайг буруу гэж хэлээгүй. Тэгшитгэлийг тэгвэл яаж зассанюм бэ гэхээр тэгшитгэлийн зүүн гар талд глюкоза, хүчилтөрөгч хоёрын дунд амьд эсийн мембран редокси потенциалын гурван төлөв шугамыг байрлуулахад тэгшитгэл зөвбөгөөд бүрэн болдог юм.Бүхэл бүтэн том тогтолцоог тэгшитгэлийн зүүн гар талдхаяж гээсэн байгаа юм. Өнөөдөр анагаах ухааны онолын сэтгэлгээ дутуу дулимаг байгаа бол, тийм байгаагнь жирийн нэг өвчтөн хүмүүс мэдээд сэтгэл дундуур байгаабол шалтгаан нь энэ томтэгшитгэл дээр нэгчухал гишүүн нь ор тас хаягдчихаад байхад эрдэмтэд нь анзаарахгүй, ажин түжин явж байгаатайхолбоотой. Энэ хаягдсан гээгдсэн тогтолцоог би анх удаа энэ байна гэж гаргаж ирсэн.
Энэ тэгшитгэл дээр тулгуурлаад хий, шар, бадгана, таван махбодийн онолын мөн чанарыг тайлбарласан. Үүн дээр хэн ч албан ёсоор, шинжлэх ухаанчарга замаар эсэргүүцэл илэрхийлээгүй, тийм биш гэж хэлээгүй. Ерөөсөө ийм замаарэсэргүүцлээ илэрхийлэхгүй байвал хүлээн зөвшөөрсний илрэл гэж би боддог. Яагаад гэхээр дэлхийн эрдэмтэд шинжлэх ухааны ариун сан руу буруу юм , буруу мэдээлэл оруулахаас эрс татгалздаг. Хэн нэгэн буруу юм бичээд эхэлбэл шууд л буруу юм бичихээ болиорой гэж анхааруулдаг. Одоо бол тэр тэгшитгэлийг бүгд хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болно.
-Тэгэхээр буруу бичсэн тэгшитгэлийг залруулахын тулд химийн бүх номыг өөрчлөх хэрэг гарах нь ээ дээ?
-Ганц манай монгол хэл дээр бичсэн биш, англи, франц, герман гээд дэлхийн бүх номыг өөрчлөхөөс өөр арга байхгүй. Би тийм юм илрүүлсэн учраас монголчууд дундаас Нобелийн шагнал хүртэнэ гээд байна шүү дээ. Зөвхөн тэр тэгшитгэлийг зассаны төлөө надад Нобелийн шагнал хүртээж бүрнээ болно. Асар том алдааг нь заслаа шүү дээ. Түрүүчийн хувилбараараа бол яахав, урвал явагдахын хувьд явагдана. Гэхдээ глюкуроны хүчил гээд арьс шир буддаг нэгдэл болон ус төрөгчийн хэт исэлүүсдэг юм, түүнийг нь бид лабораторид туршилт тавьж нотолсон. Ер нь дэлхийн эрдэмтэд энэ тэгшитгэлдутуугэдгийг нь мэдээд хүлээн зөвшөөрөхөөс өөр арга зам үгүй.
-Европ болон уламжлалт анагаах ухааны эмчилгээ хөгждөгөө хөгжөөд суларч байгаа гэж та хэллээ. Гэхдээ Монголын эмч нар хорт хавдрыг бүрэн илрүүлж эмчлэхдээ одоо хэр маруухан л байна шүү дээ.
-Ямар ч зүйлд анх гарч ирэх үедээ маш хүчтэй хөгжих, дараа нь хурд, хүч нь яалт ч үгүй суларчтогтонги байдалд орох гэсэн ойлголт байдаг юм. Би бол уламжлалт анагаах ухааныг дээд зэргээр хайрладаг хүн. Уламжлалт анагаах ухаан хүн төрөлхтний өмнө хийдэг сайн сайхан болгоныг хийсэн, одоо ч хийсээр байна. Гэхдээ одоогоосхэдэн мянгэн жилийн өмнөх шигээ ойр ойрхоннээлт хийж,шинэ томъёолол гаргадаг нь саарсан. Орчин үеийн анагаах ухаан ч гэсэн тийм шүү дээ. 1970-аадоны үед машинаар бол дээд хурдаараа явж байсан. Тэр нь одоо жаахан саарсан гэсэн үг. Тэрнээс биш ашиг тусаа үзүүлсээр лл байгаа, маргах зүйлгүй. Одоо дараагийн шатанд хоёуланг нь нэг тогтолцоонд оруулаад, өөрөөр хэлбэл уламжлалт анагаах ухаан сонгодог төрхөөрөө ямар нэгэн нэр томъёоны үзэл баримтлалыг нь огтөөрчлөхгүйгээр, мөн орчин үеийн анагаах ухааныг нь ч яг тэр чигээр нь аваад хоёуланг ньгурав дахь анагаах ухааны хүрээнд оруулсанхүчирхэг шинэ анагаах ухаан бидний олон жилийнсудалгаа шийдлээр гарцаагүй гарч ирж байгаа юм.
-Цаг агаар өөрчлөгдсөнөөс болж өвсний сөл буурлаа гэх зэргээр бид ярьдаг шүү дээ. Гэтэл уламжлалт анагаахын эмчилгээнд өвс ургамал их ашигладаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт уламжлалт эмчилгээний чанарт нөлөөлж байгаа юм болов уу?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт монгол хүний эрүүл мэндэд нөлөөлөх үү гэвэл нөлөөлнө, ургамалд агуулагдах бодисууд ч өөрчлөгдөж болзошгүй юм. Энэ газар шороо, нар, салхи, өвс ургамалтайгаа нийцүүлж, Монголын эртний уламжлалт анагаах ухааны эрдэмтэд судар номоо туурвиж, энэ дагууөвс ургамлаа тохируулан хэрэглэх аргыг олж, сонгодог жоруудын бүтээсэнолон зуун жишээ бий. Гэхдээ миний нээсэн NCM анагаах ухааны мэдлэгээр уур амьсгал хамааралт дээрхгажилтыг нь амьд эсийн түвшинд, электрон, протон урсах түвшиндтодорхойлох боломжтой болсон юм.Өөрөөр хэлбэл, энэ утаа, уур амьсгал, стресс монгол хүний биеийн аль хэсэгт ямар гажилт үүсгээд байна вэ гэдгийг тодорхойлж чадажэхэлж байна гэсэн үг.
-Шинжлэх ухаан гэдэг гайхамшигтай юмаа.
-Өнгөрсөн онд Нобелийн шагнал авсан эрдэмтэд гайхамшигтай нээлт хийлээ шүү дээ. Би оюутнууддаа энэ нээлтийг гарахаас өмнө бадгана амирлаад, эс амирлаад хийд урвах гэсэн уламжлалт анагаах ухааны сонгодог ойлголт нь бидний дэвшүүлсэн шинэ онолоор болхөгширсөнэсийг тодорхойнөхцөлдзалуу эсэд хувиргаж болно гэсэн санаа шүү дээ гээд ллекц уншиж байсан юм, гэтэл намайг энд барагл санаагаа бүрэнхэлж дуусаагүй байхад тэнд Нобелийн шагнал авчихлаа шүү дээ.
-Монгол эрдэмтэн удахгүй Нобелийн шагнал хүртэх болтугай.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ