Украины босогчид Лениний хөшөөг буулгажээ

Европын холбоонд элсэхийг шаардсан Украины босогчид өчигдөр Украины нийслэл Киев хотын Бессарабскийн талбай дахь В.И.Лениний хөшөөг нураажээ. Жагсагчид хөшөөг нураасны дараа лантуугаар балбаж, Оросуудад дургүйцлээ илэрхийлсэн байна.

Энэ хэргийн хариуцлагыг Украины “Свобода” нам үүрч байгаа бөгөөд “Свобода ирээд эмх цэгцийг авчирна” гэж хөшөөг авч хаяж байхдаа хашгирч байсан тухай BBC мэдээлж байна. Жагсагчид Лениний хөшөөны оронд Украины төрийн далбааг суурилуулж, төрийн дууллаа дуулжээ.

Гэрчүүдийн мэдээлж буйгаар эл явдлыг цагдаа нар харж байсан бөгөөд хөшөөг нураасан этгээдүүдэд саад болох оролдлого хийгээгүйгээс гадна хэнийг ч саатуулаагүй гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ