Д.Болдыг Дэлхийн Оюуны өмчийн байгууллага шалгана

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хулгайн клипны асуудал өнөөг хүртэл хэл ам дагуулсаар байна. DOZ интэртаймэнтийн бүтээсэн "Би дурламаар байна" дууны клип нь UBS MUSIC AWARDS 2013 наадмаас шилдэг, график дизайнтай клип шагнал хүртсэн.
Гэтэл шагнал хүртсэний дараахан уг дууны клип гадны дуунаас санаа авсан болох нь батлагдсан. Тэгвэл Төрийн соёрхолтыг Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас шалгахаар болсон бололтой. Хэрвээ түүнийг шалгаж энэ бүхэн үнэн бол Д.Болд оюуны өмч хулгайлсан хэргээр их хэмжээний нөхөн төлбөрт унах ажээ.
www.times.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ