Малайзчууд дахин нэг монгол бүсгүйн аминд хүрчээ

Малайз улсад бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байтал өнгөрсөн сарын сүүлчээр дахин нэг монгол эмэгтэй бусдад зодуулж, улмаар боомилуулж амиа алдсан гэх мэдээлэл байна. Талийгаач Э нь өнгөрсөн 2012 онд найзынхаа хамт сайн дураараа, цалин өндөртэй ажил хийхээр Солонгос Улсаар дамжин Малайз улсад очиж ажиллаж эхэлсэн юм байна. Улмаар найз охин нь сураггүй алга болж, ажил хийдэг байсан газрын эзэндээ зодуулан дарамтлуулж улмаар хэд хэдэн удаа оргон зайлж, нутагтаа ирэхийг хичээсэн ч чадахгүй байсаар амиа алдсан байна.
Анхандаа хүний гарт орж, бүх бичиг баримтаа хураалгаж, юу ч үгүй болчихоод ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж, Монголын хууль хяналтын байгууллагатай хамтран “Намайг эндээс яаралтай ирж авна уу?” гэж удаа дараа утсаар ярихад нь ар гэрийнхэн Баянзүрх дүүргийн цагдаа болон Эрүүгийн цагдаагийн газарт хандсан ч хайхарч авч хэлэлцээгүй жил гаруйн хугацааг өнгөрүүлжээ. Гэтэл саяхан буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд Малайзийн цагдаагийн байгууллагаас “Танай охин нас нөгчсөн. Ирж ав” гэж ар гэрийнхэн рүү нь утасджээ. Ийм мэдээ хүлээж авсан талийгаачийн ар гэрийнхэн хаана хандахаа мэдэхгүй, талийгаачийн цогцсыг авч чадахгүйд хүрээд байгаа гэнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ