АТГ 69 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгасан байна

Энэ сарын 19-нд “Олон улсын авлигын эсрэг өдөр” тохионо. Уг өдөр болох гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаандАТГ-тай төрийн байгууллага, орон нутгийн байгууллага, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд хэр түншилж ажиллав, үр дүнд хүрэв үү гэдгийг дүгнэх юм байна.Ерөнхий дүнгээр АТГ 69 тэрбум төгрөгийн хохиролтой 140гаруй хэргийг шалгасан аж. Өнөөдрийн байдлаар 2013 онд хийсэн ажлын нэгдсэн тайлан хараахан гараагүй байгаа гэнэ.
Мөн энэ өдрийн хүрээнд “Хууль дүрэм бодит амьдрал" сэдэвт дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Уг хэлэлцүүлгээр авлига, ашиг сонирхлын талаар мэдээлэл хийж, орон нутгийн төрийн байгууллага болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал шүүмжлэлийг нь сонсчээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ