Лениний хөшөөнөөс татгалзсан зургаан улс

Украины нийслэл Киев хотод босогчид Оросуудад дургүйцлээ илэрхийлэн 1917 оны хувьсгалын толгойлогч В.И. Лениний хөшөөг буулгаж орхисон. Украины нутаг дэвсгэр дээр Орос хүний хөшөө яав ч сүндэрлэхёсгүй хэмээн Лениний хөшөөг буулгаж оронд нд өөрсдийн төрийн дууллыг эгшиглүүлэн дургүйцлээ тун ширүүхнээр илэрхийлсэн.
Тэгвэл В.И. Лениний хөшөөг он удаан жил хотын төвдөө сүндэрлүүлсэний дараагаарбуулгаж орхисон зургаан улс байдаг ажээ. Тэдгээр улсуудын нэг нь манай улс болсон.
Ситл, АНУ: 1990-ээд оны эхээр АНУ-ын Ситл хотын захад орших Лениний хөшөөг буулгаж байлаа. Мөн л Оросын хувьсгалчийн хөшөө одоо хэнд хэрэгтэй гэж хэмээн хотын зарим иргэд дургүйцэж уг хөшөөг буулгаж байсан юм. Лениний хөшөө сүндэрлэж байсан байсан газарт одоо тансаг зэрэглэлийн үнэтэй хувцасны дэлгүүр баригдсан байна. Түүнчлэн хажуугаар нь түргэн хоолны цэгүүд бий болж, хотын зах гэхээргүй хөл хөдөлгөөнтэй газруудын нэг болжээ.
Антрактид: 1958 онд Өмнөд туйл дахь Лениний хөшөө буув. Энэ үзэгдэл ньтүүний хөшөөг буулгасан хоёр дахь тохиолдол болсон. В.И.Ленийн хөшөөг буулгаж оронд ньӨмнөд туйлын тухай хамгийн их судалгаа хийсэн судлаачийн хөшөөг босгох нь зүйтэй хэмээсэн юм.
Ислингтон, Лондон, Англи: Дэлхийн II дайны дараагаар нацист Германы эсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болж байсан социалист нийгмийн толгойлогч Ленийний хөшөөг Инслингтоны төв талбайгаас буулгав. Түүний хөшөөг буулгасаны дараа тус газарт Инслингтоны музейг барьсан юм.
Тарханкут, Украин: Нийслэл Киевээс холгүйхэнорших Тарханкутад байдаг Ленийни цээж барималыг нураасан нь Украинд анхны тохиолдол болж байлаа. Усан доорхи музей байхгүй болсоноор Лениний хөшөөг усны ёроолоос гаргаагүй бөгөөд одоо ч элс, шороонд дарагдан усны гүнд байдаг аж.
Кавриаго, Итали: Европын орнуудад цөөхөн байдаг Лениний цээж баримал Италийн Кавриагод 1920 онд баригдсан ч тун удалгүй буулгаж орхижээ. Үзэл суртлын хувьд тууштай байгаагүй учир Лениний хөшөөг буулгаж хаях нь зүйтэй хэмээн үзэж хотын төвд орших түүний хөшөөг нураасан юм.
Улаанбаатар, Монгол: Өнгөрсөн жилийн есдүгээр сард Улаанбаатар зочид буудлын өмнөөс буулгасан. Энэхүү хөшөөг уг сууринд 1954 онд босгож байсан юм. Харин Ленинийй хөшөөг буулгасаны дараа жил нь түүний хөшөөний суурин дээр Монголын их яруу найрагч Д.Нацагдоржийн хөшөөг байрлуулсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ