Кейт Уинслет гурав дахь хүүхдээ төрүүлэв

38 настай Холливүдын алдарт жүжигчин Кейт Уинслет өнгөрсөн бямба гарагт Английн "NHS" эмнэлэгт амаржиж, хүүтэй болжээ.
Түүний нөхөр 35 настай Нэд Рокнролл нь бизнесмэн бөгөөд энэ хүү түүний хувьд анхных нь бол Кейтийн хувьд гурав дахь хүүхэд нь аж. Тодруулбал 2001 онд гэрлэсэн кино найруулагч Жим Трэаплтоноос Миа хэмээх нэг охинтой бол 2003 онд гэрлэсэн найруулагч Сэм Мендесээс Жоэ хэмээх хүүтэй болсон юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ