“Гацуурт”-ын Л.Чинбатын хүргэн сэтгүүлчдийг ядуу байлгах дуртай

“Гацуурт”-ын Л.Чинбат Монголын толгой баячуудын нэг. Алтны бизнесээр гараагаа эхэлж чамгүй хөлжсөнийхөө дараа газар тариалангаар гаршсан нэгэн. Түүний газар тариалангийн талбай нь Монгол Улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог юм билээ. Тиймээс Монголын газар тариалангийн хамгийн том бизнесмэн нь Л.Чинбат гэж хэлж болно. Тэгвэл түүний хүргэн нь толгой баян ахтай гэдгээрээ даналзаж явна. Өөрөөр хэлбэл, “Гацуурт”-ын Л.Чинбатын хүргэн нь сэтгүүлчдийг ядуугаар нь дуудаж, өөрийгөө их мэдэгч болгон суугаа нь харамсалтай. Аргагүй ч үгүй биз дээ баян айлын хүүхдүүд сэтгүүлчдийн зовлон ойлгох нь юу л билээ.
“Гацуурт”-ын Л.Чинбатын дэлхийн стандартад нийцсэн, таван одтой“Тэрэлж” зочид буудлын бассейнд саяхан бяцхан хүүхэд харамсалтайгаар амиа алдсан явдал гарсан. Харин олигархи, хөлжсөн Л.Чинбат Улаанбаатарын утаанаас дайжиж таван одтой зочид буудалдаа тухтай нь аргагүй тухладаг гэх нь бий. Тэгвэл Л.Чинбатын энэ бүхний талаар олон зүйлийг асуугаад хүргэнийг нь уурлуулчихсан юм болов уу. Яасан юм бол.
Б.БӨРТЭ
Эх сурвалж http://www.info.mn 
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ